No menu items!
HomeЗөвлөгөөСалхин цэцэг өвчний нууц хугацаа 2-3 долоо хоног байдаг

Салхин цэцэг өвчний нууц хугацаа 2-3 долоо хоног байдаг

-

Хүн амын дунд цэврүүт тууралтат халдвар болох гар, хөл, амны өвчин, энтеровирусийн халдвар, салхин цэцэг өвчин түгээмэл байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс анхааруулсан. Тиймээс энэ удаагийн зөвлөгөөгөөр салхин цэцэг өвчний ьалаар мэдээлэл хүргэж байна.

Салхин цэцэг нь цочмог, системжсэн ихэвчлэн 13-с доош насны хүүхдэд varicella zoster вирусээр агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг халдварт өвчин юм.

  • Нууц хугацаа (2-3 долоо хоног)
  • Өвчний үргэлжлэх хугацаа (4-7 хоног)

Өвчний эхэн үед илрэх шинж тэмдэг

• Толгой өвдөх

• Ядарч сульдах

• Хоолонд дургүй болох

• Гэдэс өвдөх (1-2 өдөр)

Өвчний ид үед илрэх шинж тэмдэг

• Арьс загатнах

• Толбот, гүвдрүүт, цэврүүт тууралт гарах

• 38-39 хэм халуурах

• Амны хөндийд шарх гарах

Таны хүүхдэд болон танд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай өөрийгөө тусгаарлаж эмчид хандаарай.

Урьдчилан сэргийлэх арга

• Амны хаалт зүүх

• Дархлаагаа дэмжих

• Чийгтэй цэвэрлэгээг хийх

• Агааржуулалт хийх

• Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

• Өглөө, орой амны хөндий, хоолойг уусмалаар зайлах

• Вакцинд хамрагдах

Дашрамд дурдахад, ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар салхин цэцэг- могой яр вирусийн иммуноглобулин М (Varicella Zoster Virus IgM-ELISA) шинжилгээг 30 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлж, 70 хувийг ЭМД-аар хөнгөлүүлэх боломжтой. Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд