Өсвөр насны охид нэгийгээ орцонд зодсон хэрэгт холбогдогчдыг шалгаж эхэлжээ

0
40

Орцонд нэг охин бусдыг зодож байгаа бичлэг нийгмийн сүлжээнд гарсан. Тэгвэл, уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдогч охидыг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулж байгаа ажээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр тус хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тухайлбал, иргэн “С”-ээс “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо … хотхоны 16 давхарт дөрөвдүгээр сарын 11-ний өдөр манай охиныг зодсон байна” гэсэн гомдол, мэдээлэл ирүүлжээ.