No menu items!
HomeУлс төрН.Учрал: 2008 оноос хойш БЗС-гаас зээл авсан хүмүүсийн мэдээлэл shilen.gov.mn-д байршууллаа

Н.Учрал: 2008 оноос хойш БЗС-гаас зээл авсан хүмүүсийн мэдээлэл shilen.gov.mn-д байршууллаа

-

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Засгийн газрын хоёр тусгай сангийн талаар мэдээлж байна.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Нийтийн мэдээллийн ил тол байдлын тухай хуулийнд заасанд 68 мэдээллийг ил болгох үүргийг мэдээлэл хариуцагч 5000 байгууллагад хуулиар олгосон хэдий ч төдийлөн сайн яваагүй.

Нийт 25 тусгай сангийн мэдээллийг ил болгох ажлын хүрээнд есөн сангийн мэдээллийг shilen.gov.mn дээр нээлттэй ил тод байршуулсан. Өнөөдөр нээлттэй байршуулж буй Боловсролын зээлийн сан, Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сангийн мэдээллүүдээс нэр устай, датаг боловсруулж болох нөхцөл байдлаар ил болгож байна. 

Мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Эрүүл мэндийн дэмжих сан мэдээллээ дутуу ирүүлсэн.

Харин Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Архидан согтууруулахтай тэмцэх  урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Засгийн газрын нөөцийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Кино урлагийг дэмжих сан мэдээллээ огт ирүүлээгүй байгаа. Мэдээллийн бүрэн бүтэн байдлыг ханга хэмээн шаардлага хүргүүлсэн. 

Энэ долоо хоногтоо багтаагаад Байгаль орчин уур амьсгалын сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Шинжлэх ухаан технологийн сангийн мэдээллийг shilen.gov.mn дээр байршуулна” гэлээ.

Мөн тэрбээр “Боловсролын зээлийн сангийн shilen.gov.mn дээр байршуулсан мэдээлэлд зээл авагчдын нэр ус, мөнгөн дүн, хэдэнд онд авсан гэх мэт мэдээллүүд ил тод болж байна. 

2008 оноос хойш ирсэн бүх мэдээлэл бүрэн бүтэн байгаа. Тухайн хүүхэд гадаадад сурах сонгон шалгаруулалтад тэнцсэн бол боловсролын яам хүлээж аваад, сангийн яам руу явуулдаг. Дараа нь сангийн яам Монголбанк руу мэдээллийг нь явуулаад гадаадын сургууль руу төлбөрийг шилжүүлдэг.

Ийм тохиолдолд мэдээлэл устах үндэслэл байхгүй. Жирийн санхүүгийн ажилтан гадаад руу гүйлгээ хийхгүй байгаа. Боловсролын яам 2008 оноос хойших Боловсролын зээлийн сангийн мэдээллийг бүрэн явуулсан. Энэ бүх мэдээллийг ямар ч хүн ороод харах боломжтой” гэсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

“Залуус түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж гурван асуудлаар нэгдсэн саналтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид өнөөдөр гурван асуудлаар...

Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа...

Ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээх зэргээр шар усны үерийн аюулаас сэрэмжилнэ үү

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус,...

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо орно

Өнөөдөр/2024.04.01/ Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шууран говь талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг...

трэнд