БЗС-гаас зээл авсан 2,100 хүүхдийн мэдээлэл устсан талаар БШУ-ны сайд мэдээлсэн. Тодруулбал, “Иргэн О.Сийлэгмаа нь БЗС-д ажиллаж байхдаа компьютер дээрх сүүлийн үеийн бүх мэдээллийг хард диск дээр хуулж аваад устгасан” хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн Баасан гарагт нийтэд мэдээлсэн.
Харин уг асуудлыг шалгаж эхэлсэн болохыг хуульзүй, дотоод хэргийн сайд цахим хуудсаараа мэдэгджээ. Тэрбээр “БЗС-гаас устгагдсан, алга болсон гэх мэдээллийг нягтлан шалгахаар Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна” гэсэн байна.
