No menu items!
HomeНийгэмСэрэмжлүүлэг: "Жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ, ангилал ахиулна" хэмээн 142 хүн залилжээ

Сэрэмжлүүлэг: “Жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ, ангилал ахиулна” хэмээн 142 хүн залилжээ

-

Цахим орчинд хуурамч хаяг ашиглан “Жолооны эрх сэргээнэ, үнэмлэх шууд гаргаж өгнө, ангилал ахиулна” гэх зэргээр гишүүд ихтэй томоохон зарын группүүдэд зар байршуулан бусдыг залилж, иргэдэд хохирол учруулж байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээллийг шалгахад Хэнтий аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Г.О гэгч нь 130 иргэнээс жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал нэмэгдүүлнэ гэж залилан мэхэлж 62.4 сая төгрөгийн хохирол учруулсан мөн Дорнод аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн А.А гэгч нь дээрх төрлийн зар мэдээллийг цахим орчинд нийтэлж 12 иргэнийг залилан мэхэлсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Монгол Улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох үйл ажиллагаанд ашиглагдаж байсан “Жолоочийн бүртгэл мэдээллийн сан”, “Онолын цахим шалгалтын систем”, “Жолоодох эрх олгох шалгалтад хамрагдах иргэдийн мэдээллийн систем” зэрэг программ хангамжуудыг нэгтгэн, шинэчлэн боловсруулж 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс үйл ажиллагаанд нэвтрүүлснээр мэдээллийн нууцлал, аюулгүй байдал хангагдаж, жолоодох эрхийн онолын шалгалтыг бүрэн цахимжуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтын байгууллагад суралцаагүй иргэдэд жолоодох эрх, ангилал нэмэгдүүлэх боломжийг хязгаарласан.

Мөн иргэдийг дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрэгэ киоск” системийн төлбөрийн баримтад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг байршуулан мэдээллийг тогтмол хүргэж байна.

Иймд иргэд та бүхэн “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээлэлд хууртаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд