No menu items!
HomeХоол, шим тэжээлАньсны навчинд халдвар эсэргүүцэх А, С аминдэмүүд ихээр агуулагддаг

Аньсны навчинд халдвар эсэргүүцэх А, С аминдэмүүд ихээр агуулагддаг

-

НЭМҮТ-өөс дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүнийг цувралаар хүргэж байна. Улирал солигдох энэ үед цаг агаарын өөрчлөлтөөс болж хүмүүс ядарч сульдан нь элбэг. Тиймээс энэ үед бид улиралд нь зохицсон, амин дэмтэй хүнсийг хэрэглэх нь нэн чухал юм.

Цуврал – Жимс, жимсгэнэ

Аньс

Аньс 5-6 саруудад цэцэглэж, үр жимс нь 9-10 сард /анхны цаснаар/ боловсорч гүйцдэг жимс юм. Уг жимс нь 8 орчим мм-ийн диаметртэй, гялалзсан улаан өнгийн, сахараар маш баялаг /12 хүртэл%/, органик хүчил ихтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм.

Хаврын эхэн сард, цасанд дарагдсан аньсны навчийг эмчилгээнд өргөн ашиглана. Түүсэн навчаа дулаан, нарны гэрэл үзүүлэхгүй газар хатаана. Аньсны жимсгэнэд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал нимбэг, алим, хурган чих, чихэрлэгийн хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, ликонин, вакинин, идеинхлорид, зеаксантин зэрэг гликозидууд каротин, сахар, глюкоз, фруктоз, С, РР, В1 аминдэмүүд, кали, кальци, марганц төмөр, идээлэх бодис, йод, фосфор, магни зэрэг эрдсүүд агуулагддаг. Харин навчинд нь төрөл бүрийн бичил элемент, органик хүчлээс гадна С аминдэм их хэмжээтэй байдаг.

Аньсны жимсгэнэнд бензойны хүчил бусад жимсгэнээс их байдаг тул ялзарч муудахаас сэргийлэн удаан хадгалахад тохиромжтой байдаг.

Аньсны навчинд халдвар эсэргүүцэх А, С аминдэмүүд ихээр агуулагддаг. Жимсэнд нь сахар ихтэй /12 хүртэл%/, органик хүчил /2.3%/ байна. Аньсны навчийг цистит, бөөрний чулуу, үе мөчний ревматизм болон гүйлгэлтэнд хэрэглэнэ. Хэрэглэхдээ 1 стакан буцалж буй усанд 1 цайны халбага хатааж, нунтагласан навч хийж, 30 минут хандлаад цайны халбагаар өдрийн 3-4 удаа ууна. Мөн зүгээр буцалгаад байнга ууж байсан ч сайн.

Аньсны жимсийг эмнэлгийн практикт С аминдэмийн дутмагшлын үед хэрэглэдэг. Жимсийг буцалгаад хөргөсний дараа халуурсан өвчтөнд өгөхөд сайн. УАУ-д аньсны чанамал, шүүсийг үе мөчний үрэвсэл зэрэг өвчнүүдийн үед хэрэглэхээс гадна ялангуяа шүүс нь сахарын өвчин,

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд