No menu items!
HomeНийгэмЗаавар: Зургаадугаар сарын 3-нд болох марафон гүйлтэд оролцох иргэд дараах байдлаар бүртгүүлнэ

Заавар: Зургаадугаар сарын 3-нд болох марафон гүйлтэд оролцох иргэд дараах байдлаар бүртгүүлнэ

-

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг зургаадугаар сарын 3-нд нийслэл хотноо найм дахь удаагаа зохион байгуулах гэж буй. Тус марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликэйшнээр тавдугаар сарын 30-ныг дуустал бүртгэх юм.

Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулах бөгөөд хамгийн богино зайд буюу 1,500 метрт гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бол 5,000 метрт 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Энэхүү хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5,000 төгрөг байна.

Гүйлтийн 10,000 метрийн зайд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30,000 төгрөг. Хагас марафон буюу 21,095 метрийн зайд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь 50,000 төгрөг байх юм.

Бүтэн марафон буюу 42,195 метрийн зайд 18-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх бөгөөд бүртгэлийн хураамж нь 60,000 төгрөг байна. 

Вэб хуудсаар бүртгүүлэх заавар

Эрүүл мэндийн гүйлт буюу 5000 метрийн зайд оролцогчид бүртгэл, хураамжийг онлайнаар хийж, дараах штабуудаас энгэрийн дугаараа авч, бүртгэлээ баталгаажуулна.

  1. Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99704438;
  2. Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88060874;
  3. Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо 95705607;
  4. Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо 85829111;
  5. Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88057467;
  6. Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99072560;
  7. Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88085975;
  8. Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99663717;
  9. Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88928787

Марафон гүйлтийн 42,195 метр, 21,095 метр, 10,000 метрийн зайн гадаад, дотоодын оролцогчдын бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажил Нийслэлийн Биеийн тамир, спортын газар (Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрны нэг давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд)-т тавдугаар сарын 25-30-ны 17:00 цаг хүртэл зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-2785, 7766-7700, 11-312785 дугаарын утаснаас авах боломжтой.

Аппликэйшнээр бүртгүүлэх заавар

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд бүртгүүлсэн 5,000 метрийн зайд оролцох 12-17 насны хүүхдүүд болон 1,500 метрийн гэр бүлийн гүйлтэд оролцогчдыг бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой.

Эх сурвалж: Нийслэлийн биеийн тамир, спортын газар

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд