No menu items!
HomeУлс төрХ.Булгантуяа: Бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг төсөвт тодотгол хийж байж шийднэ

Х.Булгантуяа: Бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг төсөвт тодотгол хийж байж шийднэ

-

Тэтгэвэр болон хүүхдийн мөнгөний олголтын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Тэтгэврийн талаар тооцоо судалгаа хийж байна. ХНХЯ-д цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, нийгмийн даатгалын багц хуулийн төслийн асуудлууд хуримтлагдсан.

Төрийн албан хаагчид тэтгэврээс доогуур хэмжээтэй цалин авч буй асуудлыг нэн түрүүнд шийднэ. Цаашид тэтгэвэр, хүүхдийн мөнгөний асуудлыг шийднэ. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91%-д олгохоор төсөв батлагдсан.

Бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг төсөвт тодотгол хийж, шийднэ. Төсвийн тухай хуулиар нэмэлт санхүүжилт тусгаж байж, зарцуулалт хийх эрх үүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдээ харж байгаа ээжүүд, төрийн албан хаагчдын хүүхдүүд мөнгөнөөс хасагдсан учир маш их бухимдалтай байгаа учраас бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн хариуллаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд