No menu items!
HomeНийгэм"Монгол хэл, бичгийн шалгалтад оролцсон 30878 шалгуулагчаас 4862 нь 400 онооны босгоо...

“Монгол хэл, бичгийн шалгалтад оролцсон 30878 шалгуулагчаас 4862 нь 400 онооны босгоо даваагүй”

-

Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс мэдээлэл хийлээ. 

Улсын хэмжээнд 30,879 шалгуулагч хэл бичгийн шалгалтад хамрагдсан байна. Эдгээр шалгуулагчаас 

  • 26,017 сурагч тэнцсэн 
  • 4,862 сурагч тэнцээгүй байна.

Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат: ЭЕШ-ын өмнө төгсөгчдөөс заавал авдаг монгол хэл, бичгийн шалгалтыг авч дууссан. Энэ жилийн шалгалтад 32533 шалгуулагч бүртгүүлсэн байснаас 30879 нь оролцсон. Үүнээс 400 онооны босгоо давсан 26017 бол, 4862 шалгуулагч босго оноогоо даваагүй. Тухайлбал, Архангай аймгийн хувьд жишээлбэл, 816 шалгуулагч хамрагдсанаас 667 шалгуулагч босго оноогоо давсан.

Баян-Өлгий аймгийн хувьд 883 шалгуулагч энэ жилийн монгол хэл, бичгийн шалгалтад оролцлоо. Үүнээс 322 нь босго оноогоо давсан байна. Харин босго оноондоо хүрээгүй 561 шалгуулагч байна. Монгол хэл, бичгийн хоёр дахь удаагийн шалгалтыг 8 дугаар сард зохион байгуулна.

2013 оноос их, дээд сургуульд элсэх шалгуулагчдаас Монгол хэл бичгийн шалгалтыг заавал авч эхэлсэн. Шалгалтын босго оноог 400 байхаар тогтоож ирсэн. Монгол хэл бичгийн шалгалтдаа 400 ба түүнээс дээш оноо авснаар дотоодын их, дээд сургуулиудад элсэх эрх нь нээгддэг онцлогтой.

Шалгалтын гол зорилго нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, хүртээмжийг сайжруулахад оршино. Монгол хэл бичгийн шалгалтыг

  • Зөв бичих чадвар
  • Монгол бичгээр унших чадвар
  • Эх зохион найруулах чадварыг шалгах агуулгын хүрээнд авсан. 
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд