No menu items!
HomeХүмүүс10 баримт: "Яг түүн шиг" шоуны II дугаарын ялагч П.Эрдэнэзаан

10 баримт: “Яг түүн шиг” шоуны II дугаарын ялагч П.Эрдэнэзаан

-

Хошин урлагийн алдартнуудын нэг, “Яг түүн шиг” шоуны II дугаарын ялагч П.Эрдэнэзааныг “10 баримт” буландаа онцолж байна.

Арав. “Яг түүн шиг” шоуны 6 дахь улирлын хоёр дахь дугаар өчигдөр үзэгчдэд хүрсэн билээ. Гайхалтай үзүүлбэрээр дүүрэн энэхүү дугаарын ялагчаар рэппер МС Hammer-ыг “утгаар” нь авчирсан Монгол Улсын гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан тодорсон юм.

Тэрбээр энэ талаараа “Би МС Hammer-ыг ид гарч ирж байх үед буюу 1990-ээд оны төгсгөлд оюутан байлаа. Монголд хип хоп урсгал дөнгөж орж ирж байсан үе болохоор маш их сонсдог байсан. Үеийнхний маань залуу насны сайхан дурсамж сэргэж, сэтгэл нь догдолсон болов уу гэж найдаж байна. Тухайн үеийн 20 гаруй настай залуугийн дүрд хувирснаас гадна үглэлт болон бүжиг нь маш хурдтай байсан. Бэлтгэлийн үеэр бага зэрэг сэтгэлээр унасан ч нэгэнт л шоундаа орж байгаа учраас их хичээж зүтгэсэн дээ. Хөлс их дуссан учраас үр дүнд хүрсэн юм болов уу” хэмээжээ.

Ес. Тэрбээр дөрвөн хүүхдийн аав, өнөр ам бүлтэй нэгэн. Түүний гэргийг н.Энхнаран гэдэг бөгөөд хөгжимчин, хөгжмийн багш мэргэжилтэй ажээ.

Найм. Түүний охин Э.Амина “The voice” шоуны шилдэг оролцогчдын нэг билээ. П.Эрдэнэзаан “Яг түүн шиг” шоуны урилга ирсний дараа гэр бүлийнхэндээ хэлэхэд охид маань оролцоод үзэхийг зөвлөж, аавдаа зориг хүч ихээр өгсөн. Хоёрт, дуулж чадах үгүйдээ эргэлзсэн ч “Өөрийгөө хөгширсөн гэж битгий бодоорой”, “Амьдралд идэвхтэй байж өөрийгөө битгий зөнд нь хаяарай”, “Хүч чадал нөөц, бололцоо бий шүү” гэсэн эерэг мессежийг үеийнхэндээ өгөхийг үнэхээр их хүссэн учраас энэ шоунд оролцохоор шийдсэн дээ” гэсэн байна.

Долоо. Тэрбээр олон тайзны дүр бүтээснээс гадна дэлгэцийн уран бүтээлд ч дүр бүтээсэн билээ. Заримаас дурдвал “Single ladies”, “Сүйт бүсгүй”, “37-р точка”, “Гэнэтийн зочид” гэх мэт үзэгчдийн хүртээл болсон олон сайхан кинонд тогложээ. МУГЖ П.Эрдэнэзаан “Дүр бүтээнэ гэдэг хүний сэтгэлийг судалж байгаа хэрэг. Чамайг би ямар хүн бэ гэдгийг эхний ээлжинд гадаад байдлаас чинь нэг төсөөлнө. Гэтэл хүний дотоод байдал, зүрх сэтгэл гэдэг чинь таагдашгүй эд. Тэгэхээр чамайг хүн болгож бүтээхийн тулд би чиний дотоод сэтгэлийг илүү ойлгохыг эрмэлзэнэ. Энэ мэргэжлийг хэзээ ч эзэмшиж чаддаггүй гэж ярьдаг. Энгийнээр хэлбэл хүний дотоод сэтгэлийг судалсан ч тэр хүнийг бүрэн гаргаж чадахгүй. Тэгэхээр “Би энэ дүрийг бүтээчихлээ, би алаад байна” гэж хэзээ ч хэлж болдоггүй” хэмээжээ.

Зургаа. МУГЖ П.Эрдэнэзаан “Наран ургахыг хүлээхгүй” кинонд анх дэлгэцийн дүрээ бүтээж байсан бол Антон Павлович Чеховын “Бэр гуйсан нь” гэх нэг үзэгдэлт жүжигт анхны тайзны дүрээ бүтээсэн байна.

Тав. Харин тэрбээр сүүлд тайзнаа “Гэм зэм” жүжигт архинд орсон түшмэл Семен Захаорвич Мармеладовыг дүрийг бүтээсэн билээ. Д.Эрдэнэзаан “Уран бүтээлээ хийгээд үзэгчдэд хүргэх, үзэгчдийн сэтгэл ханамжийг харах л аз жаргалтай мөч минь юм даа. Хүмүүсийн сэтгэлийн догдлол, нүдний баяр баясгалан, алга ташилт, чин сэтгэлээсээ баярласан сэтгэлийг харах л уран бүтээлч хүний хамгийн том аз жаргал” хэмээжээ.

Дөрөв. Тэрбээр 2018 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагджээ. Шагналаа авсныхаа дараа Сэтгэл их хөдөлсөн. “Би юу хийж, бүтээсэн учраас энэ цолыг хүртэж байгаа билээ” гэж боддог юм билээ. Бас эмээсэн. Би 1994 оноос тайзан дээр тасралтгүй ажиллажээ. Урдах ажлаа чанартай хийхийг эрмэлзэж байсан болохоос биш, гавьяа шагнал хүртчих юм сан гэж бодож яваагүй. Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай хоёртойгоо “Маск” продакшнаа байгуулаад 12 жил өнгөрсөн байна. Үзэгчдийн талархал хүлээсэн хамт олон бий болгож, хийсэн уран бүтээлүүдийг минь хүмүүс ярьж байгаад бид баярладаг. Шагналаа авчхаад гарч ирэхэд Сүхбаатарын талбайд урлагийнхан төдийгүй олон хүн цуглаж, баяр хүргэхэд үнэхээр сайхан санагдсан. Ээж минь амьд байсан бол их баярлах байсан даа гэж бодогдож, хоолой зангираад л. Аав минь хүүгээрээ бахархсан байх” хэмээн  нэгэн ярилцлагад дурджээ.

Гурав. 2007 онд Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай нартай хамтран хошин урлагийн “Маск” продакшныг үүсгэн байгуулж, амжилттай ажилласаар байна.

Хоёр. Тэрбээр СУИС-ийг төгсөөд, драмын театраас ажлын гараагаа эхэлж, дараа нь “Өнгөт инээд” хамтлагт элсэж хошин урлагийн жүжигчнээр ажиллаж эхэлжээ.

Нэг. П.Эрдэнэзаан 1972 оны 4-р сарын 1 буюу инээдмийн баярын өдөр мэндэлжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд