No menu items!
HomeХэн юу хэлэвН.Учрал: Нийслэлийн Засаг дарга нарын 20 жилийн хугацаанд олгосон газрын мэдээллийг ил...

Н.Учрал: Нийслэлийн Засаг дарга нарын 20 жилийн хугацаанд олгосон газрын мэдээллийг ил болголоо

-

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх 36,985 мэдээллийг шилэн болгож буй талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Газар олгосон сүүлийн 20 жилийн түүхэнд хотын дарга асан Э.Бат-Үүлийн гарын үсэг ч байна. МАН-ын гишүүн, хотын дарга нарынх бүр олон байгаа. Баримт худлаа хэлдэггүй. Баримт юу хэлэв гэдэг бүр их чухал.

Нийслэлийн Засаг дарга нар хэнд, хаана, хэзээ ямар хэмжээ зориулалтаар газар олгосон талаарх 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний түүх баримтыг shilen.gov.mn сайтад ил тод болголоо.

Үүнд:

  1. Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14,954
  2. Эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6,329
  3. Эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8,525
  4. Эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7,150 гээд нийт 36,958 захирамжийг нээлттэйгээр өнөөдөр байршуулж байна. 

Та бүхэн регистрийн дугаараар нь хайвал бүх мэдээллийг нэг дор авч болно. Нийслэлийн аль дарга тухайн үед ямар компани, аж ахуйн нэгжид газар олгосон, түүнийг нь ямар компани, ААН худалдаж аваад, өөр ямар дарга зориулалтыг нь өөрчилсөн бэ гэдэг нь тодорхой байгаа. 

2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын мэдээллийг дүүргийн Засаг дарга нарын мэдээлэлтэй нэгтгээд зургаадугаар сарын 1-нээс өмнө байршуулна. Нийслэлийн хувьд 20 жилийн 36,000 гаруй захирамжийг ил болгож байна” гэдгийг хэллээ. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд