Өндөр насны тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцөлийн талаарх мэдээлэл

0
142

Өндөр насны тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцөлийн талаар НДЕГ-аас мэдээлэл өглөө.

Тодруулбал, тэтгэврийн даатгалын сангаас сар бүр 380 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байгаа ба тэдний тэтгэвэрт жилдээ 2.63 их наяд төгрөг зарцуулж байгааг онцолжээ.

2023 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч нийтдээ 21 жил 6 сараас доошгүй хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан бол эрэгтэй 60 настайдаа, эмэгтэй 55 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй аж.

Даатгуулагч дараах нөхцөлийг хангасан бол хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр
  • Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч хуульд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд эрэгтэй 50, 55, эмэгтэй 45 нас хүрээд
  • Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн,
  • Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн