No menu items!
HomeБоловсролЧевнингийн тэтгэлэгт хамрагдах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргалаа

Чевнингийн тэтгэлэгт хамрагдах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргалаа

-

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Гадаад харилцаа, хамтын нѳхѳрлѳл, дэлхийн боловсрол, хѳгжлийн асуудал хариуцсан тѳрийн сайд Эндрю Митчелл, Боловсролын сайд Гиллиан Кееган нартай уулзлаа.

Уулзалтын эхэнд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаад баяр хүргээд, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрт манай оюутнууд 1993 оноос хойш хамрагдаж байгаа. Жилд 10 хүртэлх оюутанд тэтгэлэг олгодог. Өнөөдрийн байдлаар 200 орчим оюутан энэ хөтөлбөрт хамрагдаад байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ уулзалтуудын үеэр Чевнингийн тэтгэлэгт хамрагддаг оюутнуудын тоог нэмэгдүүлэх санал тавилаа. Мөн оюутан сургах чиглэлд хамтарсан байдлаар санхүүжилтийг шийдвэрлэх боломжтойг онцолсон юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд