No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭмч зөвлөж байна: Хүний биеийн жин нэмэгдэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг

Эмч зөвлөж байна: Хүний биеийн жин нэмэгдэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг

-

Таргалалтын талаар мэргэжлийн эмч нарын өгсөн зөвлөгөө, мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Ц. Ариунбаяр: Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаар таргалалт үүсдэг

Эрэгтэйчүүдийн их эмч Ц. Ариунбаяр: Таргалалтыг шууд өвчин гэж хэлэхэд хэцүү. Олон өвчнүүдийн шинж тэмдэг, үр дагавар юм. Таргалалт үүсгэдэг маш олон шалтгаан бий. Шалтгааныг олж арилгаснаар таргалалттай тэмцдэг.

Азийн бусад улс орнуудтай харьцуулахад монголчууд илүү том биетэй. Азид төдийгүй дэлхийн хэмжээнд таргалалт, түүнээс үүдэлтэй хүндрэлүүдээрээ нэлээд дээгүүр байр эзэлдэг болсон. Хүмүүс ихэвчлэн таргалалтыг их идэх, суугаа ажилтай холбоотой гэж ярьдаг. Гэтэл таргалалтын цаана бие махбодод маш олон процесс явагддаг. Тухайлбал, бамбай булчирхайн дааврын үйл ажиллагааны дутагдал,  Д амин дэмийн дутал, эр бэлгийн дааврын дутагдал, чихрийн шижин зэрэг олон өвчлөлүүд таргалалт үүсэхэд нөлөөлдөг. Эрэгтэйчүүдийн таргалалтын онцлог нь төвийн буюу хэвлийн таргалалт. Эмэгтэйчүүдийн хувьд гуяаар буюу лийр хэлбэрийн таргалалт элбэг.

Түүнчлэн, Эр бэлгийн даавар буюу тестостероны хэмжээ ихтэй хүн таргалдаггүй. Энэ нь тухайн хүнд маш их эрч хүч, энергийг өгдөг. Даавар багатай хүмүүсийн бодисын солилцоо удааширч, идсэн зүйл нь хэвлийн таргалалт үүсгэдэг. Тестостерон үүсэхэд холетрин, Д амин дэм шаардлагатай. Д амин дэмийн эх үүсвэр хүн хүнс болон нарны гэрэл. Манай орны хувьд өвөл, хавар, намартаа Д амин дэмээ нарнаас авах боломж хомс. Газар зүй, байгаль цаг уурийн бүсээс шалтгаалж байгаа юм. Нарны тусгал эгц, шулуун бус. Эдгээр нь бидний биед Д амин дэмээ боловсруулахад хангалттай биш. Д амин дэм нь бодисын солилцоонд оролцож байдаг. Бидний бие өвлийн улиралд тодорхой хэмжээнд нөөцөлсөн өөхөө боловсруулан хэрэглэдэг онцлогтой. Тиймээс өвлийн улиралд тодорхой хэмжээнд өөх тостой хоол идэх, тэр хэрээр хөдөлгөөн хийж, өөхөө шатаах ёстой. Хэтэрхий их өөхлөг, нүүрс устай хоол идэж, хөдөлгөөнөө багасгахаар бодисын солилцоонд дааврын өөрчлөлт гардаг. Энгийнээр харахад хоол хүнс, хөдөлгөөнтэй холбоотой харагдаж байгаа ч нарийн судалвал молекулын түвшний өөрчлөлттэй холбоотой.

Бамбай булчирхай хүний бодисын солилцоог удирдаж байдаг. Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдаад ирэхээр хүний бие махбод илүүдэл өөх тосоо шатааж чадахаа больдог. Улмаар таргалалат үүсдэг.

Олон шалтгааны улмаас үүсдэг учраас таргалалттай тэмцэхийн тулд зүрх судсны, дотоод шүүрлийн зэрэг олон эмч нарын баг хамтран ажилладаг. Зүрх судас, элэгний өвчлөлийн шалтгаан нь таргалалт юм. Таргалалттай хүнд даралт ихсэх, зүрх өвдөх шинж тэмдэг илэрдэг. Эмчид үзүүлэхээр жингээ бууруулах хэрэгтэй гэж зөвлөдөг. Таргалалттай хүн шинжилгээ өгч, цусан дахь холестрин, триглицерид, LDL, HDL зэргийн  хэмжээг үзүүлэх шаардалагтай.  LDL-ийн хэмжээ их гарах юм бол муу үзүүлэлт. Бие дэх муу өөх тоны хэмжээ ихэссэн гэсэн үг. Цусан дахь холестирины хэмжээ ихссэнээр судас хатуурдаг, бөглөрдөг.

Таргалалтыг илтгэдэг гол үзүүлэлт нь триглицерид. Манайхан цусан дахь өөх тосны хэмжээ ихэссэн гэхээр л өөх тос ихтэй хоол идсэнтэй холбоотой гэж ойлгодог. Гэтэл триглицерид өөх тос бус нүүрс ус ихэссэнээс болж үүсдэг. Бие махбод нүүрс усыг шингээж, боловсруулан глюкоз болгоод өөхний эс дотор хадгалж байдаг. Бодисын солилцоо эрчимтэй явагдсанаар хүний бие махбод глюкозыг энерги болгон булчиндаа ашигладаг. Тиймээс нүүрс ус ихтэй хүнс хэрэглэснээр илүүдэл нь өөх тос болон хуримтлагдах улмаар цусан дахь триглицеридын хэмжээ өндөр гарах шалтгаан болдог. Энэ нь судасны ханыг гэмтээдэг. Судасны дотор хана олон дөрлийн бодис, даавар ялгаруулж байдаг. Түүний ачаар даралт тогтвортой, бусад эрхнтий үйл ажиллагаа хэвийн явагддаг. Улмаар зүрх судастай холбоотой өвчлөлүүд үүсдэг.

Б.Онон: Улсын II төв эмнэлэг нь ХЭТ ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ дурангийн мэс заслын эмчилгээг нутагшуулсан

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын их эмч Б.Онон: УХТЭ нь хоол боловсруулах замын эзлэхүүнийг багасгах, чиглэлийг өөрчлөх замаар хүний биеийн жинг багасгах мэс заслыг хийгээд найман жил болж байна.

Анх 2012 онд УХТЭ-ийн мэс заслын зөвлөх эмч Ц.Нармандах, тасгийн эрхлэгч н.Алтанчимэг болон миний бие дурангийн мэс заслын аргаар ходоодны эзлэхүүнийг багасгасан мэс заслыг хийсэн. Түүнээс хойш Монголдоо нутагшуулах зорилго тавин Францын Страсбург хотод дурангийн мэс заслын сургалтанд сууж, тэндээсээ ОУ-ын бареатикийн мэс заслын эрдэмтэн, профессоруудтай холбоо тогтоон, Монгол хүний биеийн жингийн индекс болон бусад нөхцөл байдлуудыг тайлбарлаж, Монголд нутагшуулах ажлыг эхлүүлсэн.

Бид энэхүү дурангийн мэс заслыг зөвхөн биеийн жинг бууруулах зорилгоор хийдэг байсан бол өнөөдөр хоёрдугаар хэлбэрийн сахарын өвчин, өвдөгний үе солих шаардлагатай үед, жингийн илүүдлээс болон бусад шалтгаанаар үүссэн нурууны суултыг эмчлэх зорилгоор гэх мэт олон тохиолдлуудад биеийн жинг нь багасгаж, хэвийн хэмжээнд хүргэж урьтал болон үндсэн өвчний эсрэг хийдэг болсон.

“Би бүдүүн байна хагалгаанд ороод туранхай болчихъё” гэж бодож эмнэлэгт хандвал их том алдаа болно. Биеийн жингийн индекс /БЖИ/ нь 25-аас дээш, дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэмээр турж чадахгүй, хоолны дэглэм болон бусад аргаар турсан ч буцаад таргалах, энэ нь нэг жилийн хугацаанд хоёроос дээш удаа давтагдсан бол тус мэс заслын аргыг санал болгодог. Мөн чихрийн шижин өвчин хүндэрсэн, жин ихтэй өвчтөнүүдэд санал болгодог.

Ер нь хүний биед жин нэмэгдэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг. Нэгдүгээрт хоол боловсруулахад оролцдог ферментүүд нь их хоолыг бүтэн задалж чаддаггүй. Хоёрдугаарт чихэрлэг зүйл, архи, дарс, өөх тостой хоол ихээр идээд байвал ходоод илүүдэл хоолыг боловсруулж чадахгүйн улмаас өөхөн эс нь хэмжээгээрээ томорч, гаднаа устай болж хөөдөг. Үүнээс гадна их хэмжээний хоолыг задлах зорилгоор нойр булчирхайнаас маш их хэмжээний инсулин ялгардаг бөгөөд үүнээс сахарын өвчин үүсдэг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд