No menu items!
HomeБоловсрол"Үндсэн гадаад хэлийг англи хэл болгож, бага ангиас нь эхлэн заана"

“Үндсэн гадаад хэлийг англи хэл болгож, бага ангиас нь эхлэн заана”

-

Засгийн газраас 2021 онд өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр жил үргэлжилж байгаа. Уг хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням өчигдөр танилцуулсан юм. Тэрбээр хуулийн төсөлд Үндсэн гадаад хэлийг англи хэл болгож оруулна гэдгийг хэлсэн.

Боловсролын багц хуулийн төсөл нь 52 зүйлтэй, 300 гаруй заалттай. 

  • Боловсролын ерөнхий хууль
  • Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль 
  • Дээд боловсролын тухай хууль
  • Мэргэжлийн боловсролын хууль гэсэн багцын хүрээнд бэлтгэгдэж байгаа. 

Тэгвэл, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Боловсролын ерөнхий хуулийг” хэлэлцэж, үдээс хойш УИХ-ын чуулганаар хэлэлцүүлхээр болжээ. Ийнхүү “Боловсролын ерөнхий хууль”-д өөрчлөлт орвол бага ангиасаа эхлэн англи хэлийг үзэх эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд