Н.Мөнхцэцэг: Кесар мэс заслын дараа ходоодны үйл ажиллагаа удааширдаг тул дараах зүйлсээс татгалзана

0
239

“Амгалан” амаржих газраас “ҮР МИНЬ ТАВТАЙ МОРИЛ” цуврал зөвлөгөөг бэлтгэн хүргэдэг. Энэ удаагийн дугаарт Тус эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй эмч, эмчклиникийн профессор Н.Мөнхцэцэг “КЕСАР МЭС ЗАСЛААР ТӨРСӨН ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ” сэдвээр мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Кесар мэс заслыг нугасны мэдээ алдуулалттай хийдэг бөгөөд мэдээгүйжүүлэлт гарах эхний хоёр цагийн хугацаанд:

  • Эхийн зовиур
  • Амин үзүүлэлтүүд /30 минут тутамд/
  • Умайн агшилт, үтрээнээс гарах цусны хэмжээг хянах
  • Шээсний гарцыг хянадаг. Ингээд 6-8 цагийн дараа хөл бүрэн мэдээ ормогц сувилагчийн тусламжтай босож идэвхтэй хөдөлгөөн хийж болно.

Өвдөлт, түүний менежмент

  • Кесар мэс засалд орсны дараа эхний 1-2 хоногт өвдөлт ихтэй байдаг.
  • Босох, хэвтэх, ханиах, гараа сунгах гэх мэт энгийн хөдөлгөөний үед өвдөлт илэрнэ.
  • Мэс заслын дараа хөдөлж явахад өөрт эвтэйхэн өндөр суудалтай, дунд зэргийн чангаралтай резинтэй, даавуун дотуур өмд өмсөх нь хөдөлгөөнийг ихээр хөнгөвчлөнө.

Мэс заслын шархны арчилгаа

Төрсний дараа эх өөрийгөө арчлах, хүүхдээ хөхүүлэх гэх мэт асуудлаас гадна шарх загатнах, бохирдох асуудал үүсдэг. Тйимээс,

  • Гарын ариун цэврийг маш сайн баримтлах хэрэгтэй.
  • Эмнэлгээс гарсны дараа шархыг эмнэлгийн нөхцөлд, мэргэжлийн сувилагчаар боолтыг хийлгэх
  • Өвдөлтөөс айж шарханд гар хүргэхгүй байх нь шарханд шүүс хурах шалтгаан болдог
  • Шархыг аль болох ил байлгаж, оёдлыг нь 10-12 хоноод авхуулна
  • Шархыг урсгал усаар, бактерийн эсрэг савангаар угаана. Гэхдээ шарх бүрэн аньсны дараа угаана.
  • Хагалгааны улмаас гэдэсний үйл ажиллагаа удааширдаг болохоор гэдэсэнд хий хуримтлагдаж дүүрдэг. Иймд ойр зуур алхах гүнзгий амьсгаа авах, гэдсэнд зөөлөн иллэг хийх, ямар нэг байдлаар өөрөө хийгээ гаргаж чадахгүй байгаа бол клизм тавиулж хийгээ гадагшлуулах хэрэгтэй.

Хооллолт

  • Хоол боловсруулах тогтолцоо буюу ходоодны үйл ажиллагаа удааширдаг тул хийжүүлсэн ус, ундаа, төрөл бүрийн шүүс, сүү сүүн бүтээгдэхүүн, хөөмөл гурилан бүтээгдэхүүн ихээр идэхээс татгалзах.
  • Харин махыг жижиглэн хэрчих, зорох эсвэл машиндсан өөх тос, давс багатай, шөл, ногооны зутан, бантан, гурилтай шөл идэхийг зөвлөж байна.
  • Шингэнийг хүссэн хэмжээгээр уух нь алдсан цусны шингэнг нөхөх сайн талтай.
  • Хэвийн хагалгааны үед 500-700 мл цус гардаг бол төрөх замаар хэвийн төрсөн эхээс 100-300мл цус гардаг байна.
  • Мөн шингэн зүйл сайн уух нь хөхний сүүнд нөлөөлөхөөс гадна өтгөн хаталтаас сэргийлэхэд тусална.

Хөдөлгөөний дэглэм

  • Мэдээ алдуулалт гарсны дараагаас дээд мөчдөөс эхлэн аажмаар хөдөлгөөнд оруулна.
  • Мэс заслын дараах эхний өдрөөс эхлэн хамгийн багадаа өдөрт дөрвөн удаа 5-10 минутын туршид алхуулна.
  • Мэс заслаас 2 долоо хоног дотор бкг-с дээш жинтэй зүйл өргөхгүй

Гэр бүл төлөвлөлт

  • Зургаан долоо хоног /42 хоног/ бэл гийн харьцаанд орохгүй байхыг зөвлөнө
  • Кесар мэс заслын дараа 2-3 жил жирэмслэлтээс хамгаалахыг зөвлөнө
  • Үр хөн дөлт хийлгэх нь өндөр эрсдэлтэй үздэг.

Ямар тохиолдолд эмнэлэгт хандах вэ?

  • Мэс заслын шархаар өвдөж хавдах, улайх, шүүс гарах
  • Халуурах
  • Үтрээгээр их хэмжээтэй цус гарах
  • Шавхрага эвгүй үнэртэй, идээрхэг өнгөтэй гарах
  • Толгой хүчтэй өвдөж, эргэх
  • Аюулхай орчим өвдөх, огих бөөлжих,нүд бүрэлзэх, артерийн даралт ихсэх шинж зэрэг шинжүүд илэрвэл эмнэлэгт хандана.