“Хэт таргалалт нь бага насны хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж өөртөө итгэлгүй болгодог”

0
405
The little boy's lovely face

УХТЭ-ээс таргалалт, түүний шалтгааны талаар зөвлөгөө өглөө.

Энгийн хөнгөн хэлбэрийн таргалалт: Хүний биед орж буй шим тэжээлийн хэмжээ ба түүнийг зарцуулж буй хэмжээ хоёрын зөрүүгээс үүссэн таргалалт юм. Нэг үгээр хэлбэл их идээд бага хөдөлж байгаагаас үүсдэг таргалалт юм.

Хам шинж чанараас үүдэлтэй таргалалт: Хавагнах, хоолны шингэц муу байх, үе мөчний үрэвсэл,мэдрэлийн ядаргаа зэргээс үүдэлтэй бодисын солилцооны дутагдал гол шалтгаан байх нь элбэг байдаг. Энэ төрлийн таргалалт үүссэн бол хоолны зохицуулалт, хөдөлгөөн дасгалын аргаар турахад хэцүү. Харин гол шалтгаан болсон өвчний эмчилгээг давхар хийж биеийн дотоод бодисын солилцоог сэргээж өгснөөр үр дүнтэй.

Төрсний дараах үеийн таргалалт: Жирэмсэн байх үедээ бүсгүйчүүд хэвлийдээ тээх урагтаа хэрэгцээт шим тэжээлийг хүргэх үүднээс хоолны дуршил нь нэмэгддэг. Үүнээс үүдээд хоолны дэглэм алдагдах зэрэг нь таргалалт үүсэх гол шалтгаан болдог. Жирэмсэн байх үед хүний бие аяндаа хоол боловсруулах, шингээх үйл ажиллагааг хурдасгаж төрөлт болон төрсний дараах үед зарцуулах хүч тэнхээг хуримтлуулах зорилгоор шим тэжээлийг өөх тос хэлбэрээр хадгалдаг байна. Тиймээс биеийн жин нэмэгдэн таргалалт үүсэж эхлэх ба энэ үед хэтэрхий ихээр идэх юм бол түүнийг дагаад хэт таргалалт үүсэх нь амархан байдаг.

Бага насны хүүхдийн таргалалт: Бага насны хүүхдийн таргалалтын гол шалтгаан нь ихэвчлэн элдэв төрлийн түргэн хоолнууд, цагийн хуваарьгүй хооллолт, чихрийн шижин зэрэг байдаг. Мөн удамшлын гаралтай байх тохиолдол ч бий. Хэт таргалалт нь бага насны хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг бөгөөд өөрийгөө илэрхийлэх чадвар муу, аймхай хулчгар, өөртөө итгэх итгэлгүй болгодог байна. Тиймээс эмчилгээ хийлгэх нь нэн чухал юм.

Гэдэс орчмын таргалалт буюу харвин: Даймонд хэлбэрийн таргалалт гэж нэрлэдэг гүзээ, харвин үүсэх гол шалтаан нь цагийн хуваарьгүй хооллолт, өтгөн хатах, хэт их идэх зэрэг юм.