No menu items!
HomeУлс төр76: ХНХ-ын шинэ сайд Х.Булгантуяа

76: ХНХ-ын шинэ сайд Х.Булгантуяа

-

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан гуравдугаар сарын 24-нд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. Иймд тус яамны сайдаар УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлт хариуцсан сайд Х.Булгантуяаг томилжээ.

Энэ удаагийн “76” УИХ-ын гишүүн, ХНХ-ын шинэ сайд Х.Булгантуяаг онцолж байна.

Товч намтар

Архангай аймгийн харьяат тэрээр 1981 онд төрсөн. Х.Булгантуяа дунд сургуулиа Австрали улсад 1996 онд төгсжээ. Мөн нэгэн ярилцлагадаа “Австралид очсон хамгийн анхны гэр бүл манайх байлаа” гэсэн байдаг. Түүнчлэн 1997 онд Монгол-Туркийн хамтарсан Гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн математикийн анги, 2006 онд БНХАУ-ын Шинжлэх Ухааны Их Сургуулийг Эдийн засгийн бакалавр, 2008 онд АНУ-н Йелийн их сургуульд Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр зэрэг хамгаалжээ.

Тэрээр ажлын гараагаа 2006 онд Австралийн Паладин Ресурсис, Японы хөрөнгө оруулалттай Frontier Securities LLC-д бизнес хөгжлийн зөвлөхөөр эхэлсэн.

Үүний дараа 2008-2010 онд Дэлхийн банкны төслүүдэд төслийн Зөвлөх, төслийн удирдагч, 2012-2013 онд Петровис ХХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, 2013-2016 онд Монгол Ардын Намын намын байгуулалт, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллагууд хариуцсан Нарийн бичгийн дарга, 2016 оноос Монгол Улсын Сангийн Дэд сайдаар ажиллаж байгаад 2020 оны сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин, УИХ-д сонгогджээ.

Тэрээр англи, хятад, япон хэлтэй бөгөөд триатлоны спортоор хичээллэдэг аж.

Хөрөнгө, орлого

ХНХ-ын сайдаар томилогдоод буй Х.Булгантуяагийн АТГ-т өгсөн 2021 оны ХОМ-ийг хүргэж байна.

Түүний жилийн орлого 91 сая 130 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого 36 сая 240 мянга. Тэрээр 560 сая төгрөгний нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай.

Мөн 45 сая төгрөгөөр үнэлэгдэх BMW, X-3- 1 машинтай бөгөөд 20 сая төгрөгийн эзэмших-629 м2, эзэмших-697 м2 хоёр газартай. Түүний дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 106 сая 534 мянган төгрөг аж. Мөн Гарден Артс ХХК-ны 50 хувийг эзэмшдэг гэж ХОМ-дээ дурджээ.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татсан түүний талаарх мэдээллүүдийг товчлон хүргэе.

Х.Булгантуяа: Хүүхдэдээ шүгэл авч өгөх нь үнэтэй, зардал ихтэй зүйл биш

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Хүүхдийн хүчирхийллээс гадна хүүхэд осол гэмтэл, байгалийн гамшигт өртөх, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг асуудлууд захын хорооллуудад буурахгүй байгаа тоон үзүүлэлт байна.

Тиймээс хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа очиж тусалдаг биш асуудал гарахаас нь өмнө мэдэж тусалдаг болох хэрэгтэй байна.

Хүүхдүүдийн хувьд тусламж шаардлагатай үед хэрхэн яаж тусламж авахаа мэддэггүй. Хүүхдийн хүчирхийллийн 108 дуудлагын утас байгаа хэдий ч хүүхэд болгон утасгүй, сандарсан үед дуудлага өгч амжилгүй хүчирхийлэлд өртөх, нохойд хазуулах, осол гэмтэлд өртөх магадлал өндөр байна.

Айсан үед зарим тохиолдолд хүний дуу гарахгүй, хөдөлж чаддаггүй. Энэ үед ашиглах нэн тэргүүний хамгийн үр дүнтэй арга нь шүгэл юм.

Хүүхдийн хүчирхийлэл болоод байгаа гэдгийг багш, хажуу хөрш айл нь мэдээгүй жишээнүүд олон байдаг. Тиймээс хүүхдүүдийн хувьд хүчирхийлэлд өртсөн үед тусламж дуудах нь нэн түрүүний асуудал байна.

Хүүхдэдээ шүгэл авч өгөх нь үнэтэй, зардал ихтэй зүйл биш. Энэ нь хүүхэд бие хамгаалах маш том хэрэгсэл” гэлээ.

УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс хүүхэд хамгааллын “Шүгэл” төслийг эхлүүлжээ.

Х.Булгантуяа: Манай татварын хуультай нийцэхгүй байна

Европын холбоо анх удаа 2017 оны арван хоёрдугаар сарын 5-нд  татварын хувьд ил тод бус тогтолцоотой, хамтран ажилладаггүй улс орон, бүс нутгийн “хар жагсаалт”-ыг дэлгэсний дотор Монгол Улс багтсан. Агуулгадаа “Монгол Улс татварын зорилгоор мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлын Дэлхийн форумын гишүүн биш.

Мөн ЭЗХАХБ (OECD)-аас гаргасан татварын асуудлаарх харилцан туслах олон талт конвенцод нэгдээгүй. BEPS буюу “Татварын суурийг гажуудуулж ашгийг шилжүүлэх” асуудалтай тэмцэх, энэ талаарх стандартуудыг хэрэгжүүлдэггүй зэрэг нь Монгол Улс энэ жагсаалтад багтах шалтгаан болсон” гэж Европын холбоо тайландаа тусгаж байсан.

Энэхүү тайлангаа гаргах буюу Монгол Улсыг хар жагсаалтад оруулахаасаа өмнө Европын холбооноос Монгол Улсын Сангийн яаманд дөрвөн чиглэлээр татварын орчноо сайжруулах, хууль эрх зүйн орчноо олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөх, шалгуур шаардлагуудыг татварын хуульдаа тусган оруулах зөвлөмж  бүхий ил захидлыг хүргүүлжээ.

Харин уг захидлын хариуд Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Танай тавьсан шаардлага манай хууль тогтоомж, ялангуяа, манай татварын хуультай нийцэхгүй байна” гэсэн утгатай захидал илгээснээр манай улсыг татварын “хар жагсаалт”-д орсон гэх мэдээллийг isee.mn сайт нийтэлжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

“Залуус түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж гурван асуудлаар нэгдсэн саналтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид өнөөдөр гурван асуудлаар...

Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа...

Ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээх зэргээр шар усны үерийн аюулаас сэрэмжилнэ үү

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус,...

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо орно

Өнөөдөр/2024.04.01/ Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шууран говь талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг...

трэнд