No menu items!
HomeХэн юу хэлэв"Цэцэрлэг, бага ангийн хүүхдүүд нэг цагийн өмнө босох хэрэгтэй болно, эрүүл мэндэд...

“Цэцэрлэг, бага ангийн хүүхдүүд нэг цагийн өмнө босох хэрэгтэй болно, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй”

-

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас урин дулаан улирал ирж, эрт гэгээ орж байгаатай холбогдуулан зуны цагийн хуваарьт шилжих талаар яамдаас санал авч байна. Уг асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх аж. Нийгэм, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс зуны цагийн хуваарьт шилжих асуудлыг дэвшүүлж байгаа юм байна.

Тэгвэл уг асуудлаар Боловсролын сайд байр сууриа илэрхийлэв. Тэрээр зуны цагийн хуваарьт шилжихийг дэмжихгүй, судалгаагаар хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзсэн гэж тайлбарлав.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Боловсролын хүрээлэнгээс өмнө хийсэн судалгаа бий. Хүүхдүүд одоо сэрж байгаа цагаасаа нэг цагаар эрт босно гэсэн үг шүү дээ. Энэ бага насны хүүхдүүд сөргөөр нөлөөлдөг гэсэн судалгааны дүн гарсан. Ялангуяа цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдийн бие, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Бүх сайд нараас цаг урагшуулах асуудлаар санал авна гэсэн. Би Боловсролын сайдын хувьд зөв шийдвэр биш гэж харж байна. Би судалгааны үр дүнг танилцуулна. Гэхдээ эцсийн Засгийн газрын хуралдаанаар гаргана.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд