No menu items!
HomeУлс төрХ.Болорчулуун: Манайх шиг үхрээ ээмэгжүүлээгүй улс дэлхийд байхгүй, ээмэгжүүлэх ажлыг хийнэ

Х.Болорчулуун: Манайх шиг үхрээ ээмэгжүүлээгүй улс дэлхийд байхгүй, ээмэгжүүлэх ажлыг хийнэ

-

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өгч, 5.5 сая үхрийг ээмэгжүүлэхтэй холбоотой иргэдийн зүгээс ирсэн асуултад тэрбээр хариуллаа

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Малыг индексжүүлэн бүртгэлжүүлэх хуультай, 2018 онд баталсан. Индексжүүлэн бүртгэхдээ чихэнд ээмэг зүүдэг. Түүнээс гоёлын ээмэг биш байхгүй юу. Бүх үхрийг үл давтагдах код дугаараар бүртгэлжүүлнэ. Ингэснээр аль аймгийн, хэн гэдэг малчны үхэр вэ гэдэг мэдээлэл нэгдсэн мэдээллийн санд орно. Үүнийг ойлгохгүй байгаа хүмүүс цахимаар сэвлээ.

Манайх шиг үхрээ ээмэгжүүлээгүй улс дэлхийд байхгүй. Эсэргүүцэлтэй тулгарсан ч үхрийг ээмэгжүүлэх ажлыг хийнэ. Ингэж байж л үхрийн махаа экспортод гаргах боломж бүрдэнэ. Гэхдээ энэ жил мал эмнэлгийн эрүүл бүсүүдэд буюу баруун гурван аймаг, Дорнод, Хөвсгөл, Хэнтий аймгуудад үхрийн бүртгэлжүүлэлт хийнэ” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

“Залуус түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж гурван асуудлаар нэгдсэн саналтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид өнөөдөр гурван асуудлаар...

Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа...

Ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээх зэргээр шар усны үерийн аюулаас сэрэмжилнэ үү

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус,...

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо орно

Өнөөдөр/2024.04.01/ Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шууран говь талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг...

трэнд