No menu items!
HomeНийгэмМаргааш 37 буудлаас нийтийн тээврийн 37 автобус нэгэн зэрэг хөдлөн үйлчилгээнд явах...

Маргааш 37 буудлаас нийтийн тээврийн 37 автобус нэгэн зэрэг хөдлөн үйлчилгээнд явах туршилт хийгдэнэ

-

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэх зорилгоор маргааш буюу 2023 оны гуравдугаар сарын 10-ны өглөө 06:20 цагаас нэгэн туршилт хийхээр болжээ.

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих Ч:1 чиглэлийн автобуснууд Таван шар, Офицеруудын ордноос хуваарийн дагуу ар араасаа хөдөлдөг. Харин маргааш дараах чиглэлийн 37 буудлаас 37 автобус нэгэн зэрэг хөдлөн интервалын дагуу тойрог хэлбэрээр үйлчилгээнд явах юм байна.

Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Туршилтын дагуу автобусны буудлуудаас эхний гаралтын буюу хоосон автобуснуудад зорчигчдыг суулгана. Тэгэхээр чиглэлийн эхний буудлуудаас автобус ирэхийг хүлээх шаардлагагүй болно.

Мөн ачаалал их байдаг өглөөгүүр буудал бүрээс автобус үйлчилгээнд гарснаар зорчигчийн урсгал жигд түвшинд хуваарилагдана.

Өөрөөр хэлбэл, нэг автобусанд суух хүмүүсийн тоо тэнцвэржиж, дундын буудлууд дээр автобус дүүрэх, зорчигч багтахгүй үлдэх зэрэг асуудал арилна” гэсэн юм.

Туршилт үр дүнгээ өгч, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдвэл цаашид ачаалал ихтэй чиглэл, бүсэд туршихаар төлөвлөжээ.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авах аж.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд