No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Батсайхан: Үрэвсэлт өвчний үед үтрээнээс гарах ялгадасны өнгө, үнэр, хэмжээнд өөрчлөлт ордог

Б.Батсайхан: Үрэвсэлт өвчний үед үтрээнээс гарах ялгадасны өнгө, үнэр, хэмжээнд өөрчлөлт ордог

-

“Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II”-ын Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Батсайхан эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Эмэгтэйчүүдийн өвчлөл дундаас түгээмэл тохиолддог эмгэг болон тэдгээрт нөлөөлдөг хүчин зүйл нь юу вэ?

Монгол эмэгтэйчүүдийн дунд цаг уур, орчны уур амьсгалтай холбоотойгоор эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин давамгайлах хандлагатай байдаг. Мөн эмэгтэйчүүдийн умайн хоргүй хавдар, өндгөвч болон дайврын хоргүй хавдар гэх мэтийн өвчнүүд их тохиолддог. 

Эмэгтэйчүүд аливаа нэг өвчнийг хүндрүүлж, хэцүү байдалд орж, эцсийн үе шатанд ортлоо хүндрүүлэхгүйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эрт үед эмчлэгдснээр бүрэн төгс эмчлэгдэх боломжтой.

Манай орон хүйтэн сэрүүн уур амьсгалтай учир эмэгтэйчүүд дороосоо даарч, үрэвсэлт өвчнөөр өвдөх эрсдэлтэй байдаг. Үтрээ нь хэвийн, ашигтай нянтай, өөрийн гэсэн тодорхой орчинтой байх ёстой. Гэтэл үрэвслээс шалтгаалан хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, үтрээний болон бага аарцагт үрэвсэлт өвчин элбэг тохиолдох нь бий.

Үрэвсэлт өвчин хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин олон эмгэгийн суурь болдог. Үрэвсэлт өвчнийг эмчлэхгүйгээр удаан явснаар хүндэрч, улмаар биеийн эсэргүүцэл дархлаа унаж, хэвлийн бага аарцагт идээт үрэвслээр өвдөх эрсдэлтэй. Мөн удаан хугацаагаар эмчилгээ хийхгүй явснаар үргүйдэх гол шалтгаан болдог.

Жирэмсний хяналтад эрт орж, шинжилгээнүүдээ бүрдүүлээд эмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэг байх юм бол эрт үед нь эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд бага сартайд зулбах, ураг өсөлтгүй болох, ураг орчмын шингэн эрт гарах, дутуу төрөлт үүсэх гэх мэтийн эрсдэлүүд их гардаг.

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ? 

Үрэвсэлт өвчний үед ихэнхдээ үтрээнээс гарах ялгадасны өнгө, үнэр, хэмжээнд өөрчлөлт орж эхэлдэг. Мөн дээрээс таагүй мэдрэмж төрдөг. Үүнд загатнах, хорсох, улайх, магадгүй шархлаа гарах, бэлгийн хавьтлын үе болон сарын тэмдгийн үед өвдөх зэрэг олон шинж тэмдэг илэрдэг.

Эмэгтэй хүн болгон эх хүн болдог. Жирэмсэлдэг, хүүхэд төрүүлдэг. Жирэмсний тээлтийг үргэлжлүүлэх, бие сайтай хүүхэд төрүүлэхийн тулд эрүүл байх нь хамгийн чухал. Эрүүл байхын тулд урьдчилан сэргийлэх үзлэгт тодорхой хугацааны давтамжтайгаар үзүүлэх нь өндөр ач холбогдолтой.

Жишээлбэл, манай улсад гурван жил тутамд 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг шинжилгээг хийгдэж байгаа. Илрүүлэг үзлэг өндөр хувьтай явагдаж байна. Энэ илрүүлэг үзлэг, шинжилгээгээр умайн хүзүүний хорт хавдрын урьдал эмгэгүүд оношлогдож, эмчлэгдэн эрүүл болж буй эмэгтэйчүүд байгаа. 

Эмчийн зөвлөгөөг Эрүүл мэндийн яамны видео мэдээллээс бэлтгэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

“Залуус түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж гурван асуудлаар нэгдсэн саналтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид өнөөдөр гурван асуудлаар...

Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа...

Ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээх зэргээр шар усны үерийн аюулаас сэрэмжилнэ үү

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус,...

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо орно

Өнөөдөр/2024.04.01/ Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шууран говь талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг...

трэнд