Туркийн өмнөд бүс нутгийн 10 гаруй хот Сирийн зарим хотуудад өчигдөр үүрээр 04:16 цагийн үед 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, үүний улмаас 4000 гаруй хүн амь эрсдээд буй. Гэвч энэ тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа гэж холбогдох газруудаас мэдээлж байгаа юм.
Харин Турк улсад болсон газар хөдлөлттэй холбогдуулан ГХЯ-наас мэдээлэл өглөө. Тодруулбал, “Яамны удирдлагууд шуурхай хуралдаан хийж, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж УОК болон Шадар сайдад танилцуулсан.
Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын хоёр иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байна, иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй” гэв.