“Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд олгоно”

0
202

Сангийн сайд Б.Жавхлан гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг цагаан сар болох гэж буйтай уялдуулж хоёрдугаар сард урьдчилж олгоно гэдгээ мэдэгдэж байсан.

Тэгвэл хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Хүүхдийн мөнгөний асуудлаар өрхийн мэдээлэл нь зөрүүтэй иргэд хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө анхан шатны нэгждээ хандаж засуулахыг ХНХЯ-наас өмнө нь сануулсан билээ.