No menu items!
HomeХүмүүсҮзэгчдийн сэтгэлд хоногшсон эерэг дүрийн эзэд -III

Үзэгчдийн сэтгэлд хоногшсон эерэг дүрийн эзэд -III

-

Бид “Хүмүүс” буландаа үе үеийн эрхэм уран бүтээлчдийг цувралаар онцолсоор ирсэн билээ. Энэ удаад үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрийг бүтээсэн эмэгтэй жүжигчдийн тухай мэдээлэл бэлтгэлээ.

Өмнөх нийтлэлийг унших бол “Хүмүүс” булангаар зочлоорой.

“Гэрлэж амжаагүй явна” Сүрэн, “Сувраган цэнхэр уулс”-ийн Солонго -Н.Батцэцэг

“Гэрлэж амжаагүй явна”, “Сувраган цэнхэр уулс”, “Жинжиймаа”  зэрэг олон сайхан киноны дүрүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн жүжигчин, монголын сайхан бүсгүйчүүдийн нэг бол Н.Батцэцэг. Түүний жүжигчний гараа 1974 онд “Эх бүрдний домог” киноны Нарангарвуугийн дүрээр эхэлжээ. Энэ үедээ тэрээр МУИС-ийн орос хэлний орчуулагчийн ангид сурдаг байж. 18 настай түүнийг Гавьяат жүжигчин М.Бадамгарав олж харснаар Монголын кино урлаг хэмээх том айлд хөл тавьжээ.

МУИС-ийг 1979 онд төгсөөд “Монгол кино үйлдвэрт” дагалдан жүжигчнээр орж, 1982 онд мэргэжлийн жүжигчний үнэмлэхээ гардан авав. Кино үйлд­вэрт ажиллахын зэ­рэгцээ 1984 оноос Монголын ра­диогийн “Бага үд” хө­төл­бөр, телевизийн “Урын сан” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэл­сэн байна. “Нууц эзний эрэлд”, “Намрын дуун” зэрэг радио жүжиг, “Аянгын гялбаа” хэмээх телевизийн жүжигт ч тог­ложээ.

“Хүн чулууны нулимс” Цэвэл – МУГЖ Б.Цэрэнпагма

Монголын ард түмний хайртай жүжигчин, “Хүн чулууны нулимс”, ” Эр хүн”,” Эхлэл”, Хүний амь” зэрэг олон кино, жүжгээрээ мөнхрөн үлдсэн хүн бол МУГЖ Б.Цэрэнпагма билээ. Тэрбээр тайз, дэлгэцийн урлагийг чадмаг хослуулан ажиллаж, тэр хэрээрээ олонд танигдаж, хүндлүүлж байжээ. 

Б.Цэрэнпагма нь Монголын тайз, дэлгэцийн урлагт бүхий л амьдралаа зориулсан, өөрийн нэрээ “галзуу” Цэвэл болтол ард түмний зүрх сэтгэлд мөнхөлж чадсан авьяастан билээ. Түүний тоглосон “Эргэж бодох бодол” киноны Цэвэлмаа, “Мандухай сэцэн хатан” киноны Шихэр хатан, “Тамд эдэлсэн жаргал”, “Хүлээх газар” киноны дүр бүгд л монгол түмний хайртай дүрүүд болж чадсан юм.

“Гарын таван хуруу”-ийн Сүрэн, “Говийн зэрэглээ”-ийн Номин – Я.Оюунцэцэг

“Говийн зэрэглээ” киноны Номин, “Гарын таван хуруу”-ийн Сүрэн, “Мартагдсан дууль” киноны Дуламсүрэн, “Даль хагдрах цагаар”-ын Сүнжид, “Монголжингоо”-ын Нансалмаа гээд олон сайхан дүрийг бүтээж үзэгдчийн сэтгэлд хоногшсон чадварлаг уран бүтээлч бол Я.Оюунцэцэг. Тэрбээр 1960 онд  Дархан хотод төржээ. 1980-1984 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөж, 1984-1994 он хүртэл УДЭТ-т жүжигчнээр ажилласан.

Оюунцэцэг агсаны шарилын чулуун дээр “Наддаа чи минь нар байлаа, Нартай хамт буцаад явлаа” хань нь гэсэн бичиг сийлээстэй үлджээ. Түүний нөхөр бол Гавьяат жүжигчин Л.Лувсангийн хүү Нямсүрэн. Түүнийг бид “Тань рүү нүүж явна” киноны Дарьсүрэнгийн дүрээр андахгүй мэдэх билээ.

“Анхны алхам”-ын Мядаг- Б.Цэцэгбалжид

“Анхны алхам” киноны Мядаг, “Өнөр бүл” киноны Алимаа, “Хөх ногооны униар” киноны Пүрэвээ зэрэг сэтгэл хоногшсон олон сайхан дүрийг бүтээсэн жүжигчин бол СТА Б.Цэцэгбалжид билээ. Тэрбээр 1950 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. 1957-1967 онд 10 жилийн сургууль, 1967-1971 онд Б.Тунгалаг, Ш.Цэцэгээ, Ш.Дэлгэржаргал, Б.Даваасүрэн, Ё.Гантөмөр, Ч.Хүрэл нарын хамт УБДС-ийн Кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөөд  УДЭТ-т хуваарилагдан тайзнаа олон сайхан дүрийг бүтээсэн.

Тэрбээр “Тунгалаг Тамир” киноны Сүрэн, “Хөх ногооны униар” киноны Пүрэвээ, “Тэнгэрийн муухай арилдаг” киноны Норжмаа, “Санаж яваарай” киноны  Цэрмаа, “Өнөр бүл” киноны Алимаа зэрэг олон сайхан дүрийг дэлгэцнээ амилуулжээ. “Анхы алхам” киноны нарйуулагч Г.Жигжидсүрэн “Б.Цэцэгбалжид бурхнаас заяасан, бялхсан авьяастай бүсгүй байсан. Хүний үгийг анхааралтай сонсоно, алдаагаа ухамсарлана, дүрээ бүтээх гэж чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг байлаа” хэмээн дурссан байдаг.

“Мандухай хатан” – Н.Сувд

Ардын жүжигчин Н.Сувд гуайг Монголын ард түмэн “Мандухай хатан” хэмээн бишрэн хүндэтгэдэг. Тэрбээр тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан эмэгтэйчүүдийн нэг билээ. Тэрээр “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртжээ. Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Лариса байжээ. Харин  дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоог байсан юм.

Үргэлжлэл бий…

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд