No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭМД төлдөг иргэн бүр хорт хавдрын урьдчилсан үзлэгт ҮНЭГҮЙ хамрагдана

ЭМД төлдөг иргэн бүр хорт хавдрын урьдчилсан үзлэгт ҮНЭГҮЙ хамрагдана

-

2019 оны аравдугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр тусгаснаар Иргэд энэ жилээс хорт хавдрын урьдчилсан үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломж бүрдсэн.

Тус хуульд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан зааж өгчээ.

  • 40-өөс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1-2 удаа;
  • 40-өөс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;
  • 50-аас дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;
  • 50-аас дээш насны иргэнийг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа хорт хавдрын эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд тус тус хамруулна гэжээ.

Эрүүл мэндийн тухай хууль ямар журмаар, хэрхэн зохицуулагдах талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа

Хууль батлагдахаас өмнө Эрүүл мэндийн сайдын Хүн амын эрсдэлд суурилж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тухай А/420 дугаар тушаал 2018 оны аравдугаар сарын 18-нд гарсан байсан.

Тэрхүү тушаалд 18-аас дээш насны хүмүүс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагдах талаар дурдсан байдаг бөгөөд 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш гэсэн дөрвөн насны ангиллаар хуваасан байсан.

Өнгөрсөн онд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлтээр батлагдсан долоон төрлийн үзлэг шинжилгээ нь Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаал дээр суурилсан гэж хэлж болно.

Хуулийг хэрэгжүүлэх журмаар бол илрүүлэг үзлэгийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон эрүүл мэндийн даатгалын гэрээтэй эрүүл мэндийн байгууллага хийнэ гэж заасан.

Үүний дагуу тухайн иргэн өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвдөө хандан хуульд заасны дагуу насны ангиллаараар үзлэг шинжилгээнд орно гэсэн үг.

Өмнөх онуудад шинжилгээнд хамрагдаль маш бага хувьтай байсан.

Тухайлбал, 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар 79,800 орчим иргэн эрт илрүүлэгт хамрагдсанаас хорт хавдрын 912 шинэ тохиолдол илэрсэн. Үүнээс элэгний хорт хавдар нь 530, умайн хүзүүний хорт хавдар 55, ходоод 48, уушги 2, түрүү булчирхайн хорт хавдар 219, улаан хоолойн хорт хавдар 58 илэрсэн.

Насны бүлгээр нь авч үзвэл 45-аас дээш насны иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд маш идэвхтэй хамрагдсан байна.

Харин бидний хүсээд байгаа зүйл бол энэ хамрагдалтыг 100 хувь болгох юм. Тиймээс ч эрт илрүүлэгт заавал орох ёстойгоор хуульчилж өгсөн нь хувь хүний эрүүл мэндийн хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж бодож байна.

Энэ үзлэгт Эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр хамрагдах боломжтой.

Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу Хавдрын эрт илрүүлэг, оношилгоонд орох хүсэлтэй хүн өрхийн эмнэлэгтээ хандаж, эхний шатлалын үзлэгтээ орно. Хэрвээ үзлэгээр ямар нэг эрсдэл байгаа гэж эмч үзсэн тохиолдолд лавлагааг дараагийн шатлал руу илгээнэ.

Харин үзлэгээр эрүүл гэсэн оноштой гарсан бол Z гэсэн оноогоор дүгнэгдэж, дараа жил хүртэл зөвлөгөөгөө аваад явна.

Урьдчилан сэргийлэх үзлэгийг улсын эмнэлгүүдээс гадна магадлан итгэмжлэл авсан хувийн хэвшлийн эмнэлгүүд ч хийх боломжтой” гэлээ.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд