No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭмч зөвлөж байна: Хүндрэлгүй хатгаа бол 2-3 долоо хоног, хүндрээд ирвэл 5,...

Эмч зөвлөж байна: Хүндрэлгүй хатгаа бол 2-3 долоо хоног, хүндрээд ирвэл 5, 6 сарын асуудал ч яригдана

-

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” булангаараа уушгины хатгаа өвчний талаар мэргэжлийн эмч нарын өгсөн зөвлөгөөг нэгтгэн хүргэж байна.

Б.Золзаяа: Хатгаа өвчний үед үрэвсэл, хордлогын буюу ядрах, хоолонд дургүй болох, тамирдах шинж илэрдэг

Уушгины хатгаа өвчин нь нянгийн болон вирусийн гаралтай үүсдэг. Ихэнх үед нянгийн гаралтай хатгаа өвчний тохиолдол илэрдэг учраас харьцангуй хөнгөн явцтай байдаг. Учир нь вирусийн шалтгаантай хатгаа нь илүү хүнд байдаг. Өөрөөр хэлбэл вирусийн шалтгаант хатгаа нь хүндрэл дагуулдаг бөгөөд бидний сайн мэдэх коронавируст халдвар нь вирусийн гаралтай уушгины хатгааны нэг төрөл юм. Вирусийн гаралтай хатгаа нь хурдан хүндэрч, амьсгалын дутагдалд оруулж, үхэлд хүргэх аюултай байдаг.

Эмнэлзүйн тухайд гэвэл, хүмүүс маань ханиад хүрээд эм тан хэрэглээд зүгээр болохгүй байсаар байгаад халуурлаа, цээжээр өвдлөө, ногоон цэр гарлаа гэж ирдэг. Ханиад нь өөрөө вирусийн шалтгаантай үүсдэг. Харин вирус нь хамар, нармай, залгиур буюу амьсгалын дээд замд сууж, хучуур эдүүдийг гэмтээчихдэг. Ингээд хамгаалах барьер байхгүй болчихсон суурин дээр нян, бактери хоёрдогчоор орохоор амьсгалын замын шүүрлүүдтэй нян бактерийн холимог маань амьсгалын доод бүсрүү шууд халдварлах замыг тавьж өгдөг. Үүнээс л ханиадтай байж байгаад хатгаа болж хүндэрч ирсэн тохиолдол нилээдгүй хувийг эзэлдэг.

Анхнаасаа хатгаа үүссэн байж болно л доо. Гэхдээ дархлаа сул байх, ямар нэг нянгийн суурь байвал шууд үүснэ. Ер нь ханиад хүндрээд уушгины хатгаа болсон тохиолдолд өндөр халуурч эхэлдэг. Мөн цээжээр өвдөж болно. Цээж ханиалгах үед ч тэр, ханиалгаагүй байхад ч өвдөж болно. Харин цэр нь шар, ногоон өнгөтэй, цустай гардаг. Түүнчлэн үрэвсэл, хордлогын шинж буюу ядрах, хоолонд дургүй болох, тамирдах зэрэг шинж илэрч болно. Мөн уруул, ам омголдож хатах, хагарах, хэл өнгөртөж болно. Эдгээр шинжүүд илэрсэн бол мэргэжлийн эмчдээ үзүүлж л зөвлөгөө аваарай.

Энгийн хүндрэлгүй хатгаа бол хоёроос гурван долоо хоногийн асуудал яригддаг. Эмнэлэг айхтар хүнд л биш бол суурь, эд үед нь 5-7 хоног эмчилгээ хийгээд, үлдсэн сэргээн засах, дархлаа дэмжих эмчилгээг гэрээр зөвлөдөг. Харин хүндрээд буглаа үүсээд ирвэл 5, 6 сарын асуудал ч яригдана.

М.Эрхэмбаяр: Уушгины хатгаа хэр их талбайг хамарсан гэдгээс хамаарч эмчилгээний үргэлжлэх хугацаа хүн бүрд харилцан адилгүй байдаг

УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн эмч М.Эрхэмбаяр: Хатгаа уушгины нэг болон хоёр талыг хамрахад амьсгалд оролцож буй эд эс хамгаалах тогтолцоог гэмтээснээр тухайн хэсэг газар амьсгалах үйл ажиллагаагүй болж, хүчилтөрөгчийн хэмжээ багасаж, амьсгалын дутагдал үүснэ. Энэ нь насан туршид сэргэхгүй үлдэх хүндрэл ч гарч болно.

Хатгаа өвчний үед хэвчлэн хуурай болон цэртэй ханиалгах, цээжээр өвдөх,  амьсгаадах, халуурах, үе мөчөөр шархирч өвдөх шинж тэмдэг илэрдэг. Мөн цэрний өнгө нь шаргал, ногоон өнгөтэй гарах нь тухайн цэрэнд ямар нэг үүсгэгч буюу нян бактери агуулагдаж байх магадлалтайг илтгэдэг.

Тиймээс мэргэжлийн эмчид  хандан цэрний бактериологийн шинжилгээ өгөх нь оношилгоо, эмчилгээнд ихээхэн ач холбогдолтой. Одоогийн нөхцөлд антибиотикийн зохисгүй хэрэглээ их болсон. Харин тухайн бактериологийн хариу нь антибиотик зөв сонгох, хэрэглэх заалт болж өгдөг.

Уушгины хатгаа хэр их талбайг хамарсан гэдгээс хамаарч эмчилгээний үргэлжлэх хугацаа хүн бүрд харилцан адилгүй байдаг. Иймд  эмчилгээг дунд нь таслах эсвэл бусдын сайн гэснийг дур мэдэн хэрэглэхгүйгээр эмчийн зөвлөсөн эмчилгээг бүрэн хийснээр уушги үрэвслийн үлдэц, сорвижилтгүй хурдан эдгэх боломжтой.

З.Ганчулуун: Амьсгал олшрох, амьсгал саадтай болох нь уушгины хатгалгааны шинж тэмдэг

СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний эмч З.Ганчулуун: Уушгины эдэд үрэвслийн процесс явагдсаны улмаас хийн солилцоо алдагдаж, амьсгалын дутмагшлаар илэрдэг үрэвсэлт өвчнийг хатгалгаа гэнэ. Уушгины хатгаанаас сэргийлэхийн тулд

  • Хүүхдийг б сар хүртэл эхийн сүүгээр хооллох, 2 нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэх
  • 6 сараас нэмэгдэл хоолонд оруулах, тусад нь өөрт нь зориулсан аяга таваг хэрэглэн хооллох,
  • 2,4,9 сартайд Уушгины хатгалгааны эсрэг товлолт вакцинд хамруулах
  • Дам тамхидалтанд өртүүлэхгүй байх
  • Өрөө, тасалгааг тогтмол агааржуулж байх /хүүхдийг аль болох цэвэр агаарт гаргах/
  • Гараа байнга савандаж угаах
  • Агаар шүүгч хэрэглэх
  • Утаа шүүгчтэй маск хэрэглэж хэвших хэрэгтэй.

Шинж тэмдэг

  • Ханиах
  • Халуурах
  • Нус гоожих
  • Амьсгаадах /заримдаа/
  • Хоолонд дургүй болох
  • Тайван бус болох

Эдгээрээс ганда

  • Цээж хонхолзох
  • Амьсгал олшрох
  • Амьсгал саадтай болвол уушгины хатгалгаа шинж тэмдэг юм.

Б.Ариунхишиг: Уушгины хатгаа бүрэн эдгэхэд сар орчим болдог

ЭХЭМҮТ-ийн АЭЭСТ-ийн эрхлэгч Б.Ариунхишиг: Эмнэлэгт хэвтээд гарч байгаа хүүхдүүдийн хувьд анхаарах гол зүйл нь асаргаа, сувилгаа. Эмнэлэг бол хурц үеийг нь дарж өгөөд өрхийн эмчийн хяналтад гаргадаг. Уушгины хатгааг 5-7 хоног эмнэлэгт эмчилдэг. Үүнийг хүмүүс манай хүүхдийн хатгаа эдгэчихсэн гэж ойлгоод байдаг. Үнэн хэрэгтээ, уушгины хатгаа бүрэн эдгэхэд сар орчим болдог. Ямар нэг байдлаар хавсарсан эмгэгтэй, архаг өвчтэй хүүхдийн хувьд хатгаа эдгэх хугацаа үүнээс ч удаан байдаг.

Манайхан тав хоног эмнэлэгт хэвтүүлчхээд эмийг нь өгөөд буцаад цэцэрлэгт нь явуулчихдаг. Гэтэл хүүхдийн дархлаа бүрэн сэргээгүй, дараагийн халдварт өртөхөд бэлэн байдаг. Томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор орчилд олон төрлийн вирус байна. Нэг вирусээр өвдөөд хүүхдийн дархлаа суларчихсан байхад дараагийн вирусээр өвдөх эрсдэлтэй. Тиймээс асаргаа чухал.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд