No menu items!
HomeОнцлохД.Нямхүү: Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 боллоо

Д.Нямхүү: Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 боллоо

-

Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.22/ ээлжит мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

“2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д 330 хүний шинжилгээ хийгдсэн. 4 дүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай нислэгээр ирсэн 288 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Сүхбаатар, СХД-ээс сорьц авч 25 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

4 дүгээр сарын 21-нд батлагдсан нэг тохиолдол бий. Түүний ойрын хавьтлын 24 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 35 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрээс 8 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 27 хүн байна” гэсэн мэдээллийг өглөө.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд