No menu items!
HomeНийгэмОрлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ

Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ

-

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын аманд орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны корпораци /НОСК/ ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцуулав.

Тус төслийг нийслэлийн төв цэгээс 17.4 км-ийн зайд хэрэгжүүлэх бөгөөд цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны шугамыг 2007-2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хийжээ.

Орлогод нийцсэн орон сууцны дээрх төсөлд “Сайхан төмөрт” ХХК шалгарч, сонгогдсон талбарт өөрийн хөрөнгөөр орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 28 блок нийт 1764 айлын орон сууц, 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төвийн зургаан барилга барих санал ирүүлжээ. Төсөл 2023-2028 онд хэрэгжих юм.

Зөвлөлийн хурлаар орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан “Сайхан төмөрт” ХХК-тай “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах” гэрээг байгуулж, цаашид талууд хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг НОСК-д олголоо. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд