No menu items!
HomeЭрүүл мэнд"Бамбайн зангилаатай зарим хүнд миома, өндгөвчний уйланхайн хоргүй үүсгэрүүд оношлогдох нь цөөнгүй"

“Бамбайн зангилаатай зарим хүнд миома, өндгөвчний уйланхайн хоргүй үүсгэрүүд оношлогдох нь цөөнгүй”

-

Бамбайн зангилаа ба хорт хавдрын талаар ХСҮТ-өөс мэдээлэл өглөө.

Бамбайн хортой хавдрын шалтгаан, хүчин зүйл

  • Хүүхэд насандаа цацраг туяаны нөлөөнд өртөж байсан
  • Хорт хавдрын улмаас туяа эмчилгээнд орж байсан
  • Удамд бамбайн хорт хавдар илэрч байсан
  • Хөхний хорт хавдраар өвчилсөн өгүүлэмжтэй
  • Эстроген дааврын ялгарал ихсэх

Нийт бамбайн зангилаат эмгэгийн 5 хувьд нь хортой хавдар тохиолдох ба 40-50 насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү их өвчлөх эрсдэлтэй байдаг. Бамбайн хорт хавдрын эрт үед ямар нэг зовиур илэрдэггүй ч зарим тохиолдолд хүзүүний урд овойх, хүзүүнд булчирхай томрох, хатуу зүйл тэмтрэгдэх, дууны өнгө сөөх, залгихад зовиуртай байх зэрэг зовиурууд илэрнэ. Бамбайн хорт хавдар нь маш удаан явцтай, бусад хавдартай харьцуулахад тавилан сайтай, бүрэн эдгэрэх боломжтой.

Бамбайн зангилаа үүсэхэд тодорхой шалтгаан байхгүй ч судлаачид дараах эрсдэлт хүчин зүйлүүдийг нэрлэсэн байна. Үүнд

  • Жирэмснээс хамгаалах хэрэгслийг хяналтгүй, замбараагүй хэрэглэх
  • Олон жирэмслэх, төрөх
  • Таргалалт
  • Удамшил
  • Аутоиммуны шалтгаант бамбайн үрэвсэл
  • Иодын дутагдал

Дээрх эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалан бамбайн зангилаат эмгэг нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 4 дахин өндөр тохиолддог байна. Судлаачид бамбайн зангилаат эмгэгийн өөр нэг шалтгааныг илрүүлсэн байна. Энэ нь өнчин тархинаас ялгарах өсөлтийн даавар нь бэлгийн бойжилт дуусахад дагаж бууран улмаар даавар ялгарах нь зогсдог боловч олон эрхтний хоргүй хавдартай (нэг хүнд олон эрхтний хоргүй хавдрууд оношлогдох) хүмүүст өсөлтийн даавар ялгарсан хэвээр байдгийг илрүүлсэн байна. Тиймээс зарим бамбайн зангилаатай хүнд, умайн миома, өндгөвчний уйланхай, бусад цуллаг эрхтний хоргүй үүсгэрүүд нэг дор оношлогддог нь цөөнгүй байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд