НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг 28-наас шилжүүлнэ

0
61

2022 оны 4-р улирлын төлбөрийн баримтыг 2023.01.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна хэмээн татварын байгууллагаас сануулж байсан.

Тэгвэл 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөжээ. Иргэд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтоороо тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, газрын төлбөр, малын тоо толгойн албан татвар, газрын үл хөдлөх эд хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой байдаг.