No menu items!
HomeБоловсролЧех улсын их, дээд сургуульд богино хугацаанд суралцуулах тэтгэлэг зарлагдлаа

Чех улсын их, дээд сургуульд богино хугацаанд суралцуулах тэтгэлэг зарлагдлаа

-

Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 1-2 улирал(2-9 сар) буюу богино хугацааны сургалтын тэтгэлэг зарлагджээ.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэд шаардлагатай материалуудыг 2023 оны хоёрдугаар сарын 24-ний дотор Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хаяглан хүргүүлэх ёстой юм байна.

Тавигдах шаардлага:

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэг, хоёрдугаар түвшинд 3 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн
  • Магистрант: Бакалаврын зэрэгтэй, 3 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны иргэн
  • Докторант: Магистр зэрэгтэй, 3 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 45 хүртэлх насны иргэн
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх
  • Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуулиас элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгогдох элсэлтийн материалтай (Acceptance letter) бол давуу тал болно.

Тэтгэлэгт багтах зүйлс:

  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал /сар бүр бакалаврын оюутан 9,000 крон(CZK), магистр, докторын оюутан 9,500 крон(CZK)/

Дэлгэрэнгүй мэдээллийг БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын 7012-0939 утсаар эсвэл энд дарж авна уу.

Эх сурвалж: БШУЯ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд