No menu items!
HomeХэн юу хэлэвД.Баярболд: 31-ээс дээш насны бүх иргэнд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл өндөр байна

Д.Баярболд: 31-ээс дээш насны бүх иргэнд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл өндөр байна

-

2022 оны тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн. Энэ талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.

Тэрээр “2022 оны тавдугаар сарын 1-нээс эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ эхэлсэн. Энэ найман сарын орчмын хугацаанд 816,624 иргэн эрт илрүүлэгт хамрагджээ. Энэ үзлэг шинжилгээ жил бүр зохион байгуулагдана. Тиймээс иргэд өрх, сумын эрүүл мэндийн төвөөс ирсэн урилгын дагуу эмнэлгийн байгууллагад хандах боломжтой.

Эрт илрүүлэгт хамрагдсан 816,624 иргэдээс давхардсан тоогоор 588,000 иргэнд өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн. Тухайлбал,

  1. Хоол боловсруулах тогтолцооны өвчин
  2. Амьсгалын тогтолцоо
  3. Зүрх, судасны тогтолцоо
  4. Дотоод шүүрэл, бодисын солилцооны
  5. Шээс, бэлгийн замын өвчлөлүүд нийт өвчлөлийн 90 орчим хувийг эзэлж байна.

Харин 0-17 насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 80 гаруй хувьтай буюу 10 хүүхэд тутмын 8 нь цоорхой шүдтэй байна. 18-30 насны иргэдийн дунд шээс, бэлгийн замын тогтолцооны эмгэгүүд, 31-ээс дээш насны бүх иргэнд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл өндөр байна гэсэн дүн гарсан” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд