Яруу найрагч Ц.Хуланг нэг сар хорихоор шийдвэрлэсэн гэж УПЕГ энэ сарын 20-нд мэдээлсэн. Түүнийг энэ сарын 18-ны лхагва гарагт 48 цагийн хугацаатай түр саатуулсан юм. Үүнтэй холбогдуулан Монголын Зохиолчдын эвлэлээс дараах шаардлагыг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор Ц.Хуланг нэг сарын хугацаагаар саатуулах прокурорын саналыг энэ сарын 19-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.