No menu items!
HomeХэн юу хэлэвЖ.Чинбүрэн: Элэгний Д вирус тоолох шинжилгээг даатгалд хамруулах хэрэгтэй

Ж.Чинбүрэн: Элэгний Д вирус тоолох шинжилгээг даатгалд хамруулах хэрэгтэй

-

Элэгний Д вирустэй иргэдийн уулзалт өнөөдөр боллоо. “Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй зөвлөгөөнд ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын албаны хүмүүс оролцож, элэгний В, Д вирусийн халдвартай иргэдэд тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар 13.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгөөр 2023-2024 онд хийх ажлын төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байна.  

Манай улс элэгний Д вирусийн эсрэг эм үйлдвэрлэгч АНУ-ын компанитай үнэ бууруулах хэлэлцээр хийх ёстой. 2016 онд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд С вирусийн эмийг Засгийн газар хэлэлцээр хийгээд 2017 оноос 99.9 хувийг хямдралтай үнээр авч эхэлсэн. Тухайн үед С вирусийн гурван сарын эмчилгээ нь 90 мянган доллар байсан бол одоо 60 мянган доллар болсон. Ийм өртөгтэй эмчилгээг манай улс 99 хувийн хөнгөлөлттэй үнээр авч чадсан. С вирусийн халдвартай иргэдийн эмчилгээг даатгалд хамруулснаар эмчилгээний асуудлыг шийдсэн.

Энэ туршлагаараа Д вирусийн эмчилгээг нэвтрүүлэх шаардлагатай байна. Д вирусийн нэг сарын эмчилгээ Германд л гэхэд 16000 евро. ОХУ-д улсад нэвтрүүлсэн эмчилгээний өртөг 3000 ам.доллар. Эмчилгээг бүтэн жилийн турш өдөр бүр хийлгэх учир өртөг өндөртэй эмчилгээ.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 13.5 тэрбум төгрөг суулгасны гол ач холбогдол нь Д вирус тоолох шинжилгээг даатгалд хамруулах. Одоо хүртэл даатгалд хамрагдаагүй байгаа шүү дээ. Вирусийн ачааллыг тоолох. идвэхжлийг үздэг шинжилгээг хийдэг болчихсон. Энэ нь ковидын үед ашигласан PCR шинжилгээтэй технологийн хувьд адилхан. Тиймээс тоног төхөөрөмж шинээр авах шаардлага байхгүй” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд