No menu items!
HomeУлс төрБ.Мөнхцэцэг: Дахин хүйтрэх төлөвтэй байгаа тул давс бодисын нөөц бүрдүүлэх шаардлагатай

Б.Мөнхцэцэг: Дахин хүйтрэх төлөвтэй байгаа тул давс бодисын нөөц бүрдүүлэх шаардлагатай

-

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны  дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өгөв.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч нийтийн үйлчилгээний мэдээллийг танилцууллаа. Өнгөрөгч 14 хоногийн байдлаар тус төвд нийт 1133 дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс бүртгэгдсэн гомдлын тоо 112, зөвлөгөө мэдээлэл өгсөн 645, бүрэлдэхүүн байгууллагуудын мэдээлэл 466, зохицуулалт хийсэн ажил долоо, олон нийтийн сүлжээгээр ирсэн гурван гомдол байсныг тэрбээр танилцууллаа. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.18 хувиар, өнгөрсөн 14 хоногийн байдалтай харьцуулахад 23.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байжээ. Мөн хугацаанд технологийн 13 удаагийн зөрчил бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд 36 тонн бодис 42.5 тонн давс, 50 тонн дайрга татан авч, 208 тонн бодис, 173 тонн давс, 75 тонн дайрга зарцуулсан байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, газар нэгжүүдийн уялдааг хангахад анхаарч ажиллах, мөн төв магистрал гудамж, замаас гадна гэр хорооллын гудамж, зам, талбайн цэвэрлэгээнд анхаарахыг онцоллоо. Мөн нийслэлийн нийтийн эзэмшлийн орон сууц, гэр хорооллын дагуух зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байв. 

Түүнээс гадна хүйтний эрч сулрах болоогүй, дахин цас орж хүйтрэх төлөвтэй байгаа тул халтиргаа, гулгаанаас сэргийлэх давс бодисын татан авалт, нөөц бүрдүүлэхэд анхаарах шаардлагатайг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг зөвлөгөөний үеэр хэллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд