No menu items!
HomeОнцлохЛ.Цэрэндолгор: Цахим хэрэглээг хэтрүүлснээр хүүхдийн танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагддаг

Л.Цэрэндолгор: Цахим хэрэглээг хэтрүүлснээр хүүхдийн танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагддаг

-

“Өсвөр насны сэтгэлзүй ба цахим хэрэглээ” сэдвээр СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор мэдээлэл өглөө.

Цахим хэрэглээг хэтрүүлэх нь ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

Өсвөр насныхан дунд цахим хэрэглээ их байгаагаас болж сэтгэцийн болон бие махбодын өөрчлөлт гарч байгаа талаар олон судалгаа байдаг. Өсвөр насны охид фейсбүүк, инстаграмм, тик ток түлхүү ашигладаг бол хөвгүүд цахим тоглоом, мөрийтэй зэрэгт илүү их цагаа зарцуулдаг байна.

Цахим хэрэглээ нь хэтэрснээс болж өсвөр насныхны дунд нойргүйдэл, сэтгэл гутрал, сэтгэл түгшил үүсдэг талаар олон судалгаа бий. Ер нь цахим хэрэглээний хамаарлаас болж хүүхдүүдэд маш олон сөрөг нөлөө илэрдэг. Тухайлбал бие махбодын талаас ядарч сульдах, хараа муудах, шилэн хүзүү хөших, толгой өвдөх, хөдөлгөөний хомсдолд орох сөрөг үр дагаврууд илэрдэг. Мөн хөдөлгөөний хомсдолоос болж цус багадах, хоол боловсруулах замын эмгэг тусах эрсдэл улам нэмэгдэж байдаг.

Түүнчлэн цахим хэрэглээг хэтрүүлснээр хүүхдийн танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдаж, анхаарал төвлөрөлт буурдаг. Аливаа зүйлийг тогтоохдоо удаан байх, арай хийж тогтоосон зүйлээ амархан мартах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр шинжүүд хүүхдэд сүүлийн 12 сарын турш ажиглагдаж байвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Цахим хэрэглээг хянахын тулд юуг анхаарах вэ?

Өсвөр насны хүүхдүүд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх дадлыг өдөр тутамдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Дадал болгохгүй л бол цахим хэрэглээнд цагаа зарцуулсаар л байна. Хүүхдүүд маань өөрт тохиолдсон сэтгэл зүйн асуудлаа эцэг эх, асран хамгаалагч, найз нөхөдтэйгөө ярилцаж шийдэхээс илүүтэй тухайн асуудлынхаа талаар цахимаас мэдээлэл авахдаа их цаг зарцуулдаг. Ер нь унтахаас нэг цагийн өмнө утас, электрон төхөөрөм хэрэглэхгүй байж 22-23 цагийн хооронд унтах хэрэгтэй.

ДЭМБ-аас хэрэглэх хугацааг

  • 0-2 нас: огт хэрэглүүлэхгүй байх
  • 3-6 хүртэлх нас: хоногт 1 цаг
  • 6-12 нас: хоногт 1-1,5 цаг
  • 13-18 хүртэлх нас: хоногт 2-2,5 цаг
  • Насанд хүрэгчид: хоногт 3 цаг /ажлын шаардлагаар илүү хэрэглэх бол 1 цаг тутамд амарч байх/ гэж зөвлөсөн байдаг.

Хэрэглэх зарчим нь

  • Нэг удаад 20-30 минут хэрэглэх
  • Хүүхдийн насанд нь тохирсон контент эсэхэд хяналт тавих
  • Хүүхэдтэйгээ ярилцаж, тохиролцох
  • Эцэг, эх хүүхдэдээ зөв үлгэрлэх юм.

СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн дунд хийсэн сүүлийн таван жилийн судалгаанаас харахад 11-15 насныхны дунд дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээнээс үүссэн эмгэг их байна. Мөн түүний 99 хувь эрэгтэй хүүхдүүд. Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээ нь нойргүйдэл, сэтгэл түгшил, сэтгэл гутрал, цаашлаад өсвөр үеийнхний амиа хорлолтод шууд бус замаар нөлөө үзүүлдэг ажээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны...

трэнд