No menu items!
HomeОнцлохЖ.Аззаяа: Халдварт нялзаахай нь ямар нэгэн зовиур өгдөггүй

Ж.Аззаяа: Халдварт нялзаахай нь ямар нэгэн зовиур өгдөггүй

-

АӨСҮТ-ийн Насанд хүрэгчдийн арьсны эмгэг судлалын II тасгийн эрхлэгч Ж.Аззаяагаас халдварт нялзаахай өвчний талаар мэдээлэл авлаа.

– Халдварт нялзаахай өвчин гэж ямар өвчин байдаг вэ?  Хүн амын дунд тархалт нь хэр байдаг юм бол?

– Халдварт нялзаахай нь шүүгдэгч вирусээр үүсгэгддэг бага насны хүүхдүүдийн дунд элбэг тохиолддог арьсны өвчин юм. Арьсан дээр цагаан эсвэл арьсны өнгөтэй голдоо хүйс мэт хонхорхойтой, тэмтрэхэд хатуувтар тогтоцтой, дотроо ээдэм маягийн агуулагдахуунтай гүвдрүү гардаг.

Гүвдрүү нь ганц нэгээрээ эсвэл бөөгнөрөн байрлаж болно. Тухайн хүнд загатнах, хорсох, өвдөх гэх мэт ямар нэгэн зовиур байдаггүй учраас эмнэлэгт хандан эмчилгээг хийлгэхгүй байсаар удаагаад тууралт нь ихэссэн байдаг. Тэгэхээр цөөн тоотой байгаа үед нь эмчлүүлэх нь зүйтэй. Энэ өвчин нь халдварт өвчин учраас гэр бүлийн гишүүд, бага насны бусад хүүхдүүдэд /цэцэрлэг/ тархчихдаг.

– Бусдад хэрхэн халдварладаг юм бол?

– Энэ өвчин нь өвчтэй хүнтэй хүрэлцсэнээс эсвэл халдварлагдсан эд зүйлс /нүүр гарын алчуур, банны алчуур, бие угаагч, хүүхдүүдийн тоглоом/-ээр дамжин бусдад халддаг.

Насанд хүрэгчдийн дунд гадна бэлэг эрхтний эргэн тойронд байрлаж гарах бөгөөд бэлгийн хавьтлын үед халдвар дамждаг. Хуурай арьстай, арьс нь загатнаж маажсанаас үүдэлтэй арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан хүмүүст тохиолдох нь элбэг. Тиймээс арьсны хамгаалах бүрхүүлийг сайжруулан чийгшүүлэх тос түрхэж байх нь зүйтэй.

– Ард иргэд энэ өвчний үед юун дээр анхаарах вэ?

– Юуны түрүүнд мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх нь чухал. Учир нь энэ өвчин нь эмчилгээгээ зөв хийж чадвал, дахин халдвар авахаас сэргийлж чадвал бүрэн гүйцэт эдгэрдэг өвчин.  Дутуу эмчлэх эсвэл дахин ийм өвчтэй хүнээс халдвар авбал дахин өвчилж арьсаар нь тууралт гарч болно. Өөрсдөө дур мэдэн оролдож шалбалснаас хоёрдогч халдвараар хүндрэх эрсдэлтэй.

– Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд илүү тохиолддог халдварт өвчин гэсэн. Энэ насны хүүхэдтэй хүмүүс, багш нар анхаарах хэрэгтэй байх нь?

– Тийм ээ. Цэцэрлэгийн ангийнх нь хүүхдүүдээс нэг хүүхэд л энэ өвчнөөр өвдвөл цэцэрлэгт нь явуулалгүй эмчлэх хэрэгтэй. Мөн ангийн бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, хүүхдүүдийн хэрэглэж байсан зүйлс, тоглоом зэргийг цэвэрлэн халдваргүйжүүлэх шаардлагатай. Эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар харилцан холбоотой байж энэ өвчнөөс сэргийлж чадна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд