No menu items!
HomeУлс төрН.Учрал: E-Mongolia.mn системийг хэвийн үйл ажиллагаанд оруулсан

Н.Учрал: E-Mongolia.mn системийг хэвийн үйл ажиллагаанд оруулсан

-

Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia.mn-ээс шалгах боломжтойг албаныхан мэдээлсэн. Гэвч ердийн үеэс хэт олон хүн зэрэг хандсанаар ачааллаа дийлэхээ больж, уг системийн ажиллагаа доголдсон юм. Харин  E-Mongolia.mn системийг хэвийн үйл ажиллагаанд оруулсан талаар мэдээлэв.

Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Хүүхдийн мөнгө авах эсэх мэдээллийг нэгдүгээр сарын 16-наас e-Mongolia.mn-д холбож, харуулж эхэлсэн. Тухайн өдөр 346,154 иргэний гар утсанд хүүхдийн мөнгө авах тухай мэдээллийг зурвасаар илгээснээс 109,717 нь баталгаажуулах байдлаар e-Mongolia.mn-ээс шалгасан байна.

Нэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор 371,656 иргэн хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхийг шалгаж, холбогдох хүсэлтүүдээ өгсөн.

Нэгдүгээр сарын 16-ны оройн 22:00 цагийн байдлаар 300,000 хүн зэрэг хандсан. Энэ нь энгийн үеийнхээс 15-20 дахин нэмэгдсэн. Бид мэдээлэл хариуцагч нарын мэдээллийг иргэддээ e-Mongolia.mn-ээр дамжуулж харуулах бэлтгэлээ хангахдаа ачааллыг 10 дахин нэмэгдүүлэхэд сервер унах эрсдэлгүй гэж тооцоолсон. Гэвч 20 дахин нэмэгдсэнээр хэт их ачааллын үед сервер унах, дийлэхгүй байх нөхцөл үүссэн. Иймд Дархан-Уул аймаг дахь Дата төвөөс нэмэлт төхөөрөмж авчран байршуулж, e-Mongolia.mn системийг хэвийн үйл ажиллагаанд оруулсан” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд