No menu items!
HomeУлс төрЖ.Батжаргал: 1,072 хувьцааны ногдол ашгийг Сар шинийн баяраас өмнө иргэдэд олгох хэрэгтэй

Ж.Батжаргал: 1,072 хувьцааны ногдол ашгийг Сар шинийн баяраас өмнө иргэдэд олгох хэрэгтэй

-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нүүрсний асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “1,072 хувьцааны өнгөрсөн он жилүүдийн ногдол ашгийг хуваарилах асуудлыг нарийн судалж, тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Болж өгвөл сар шинээс өмнө хийх хэрэгтэй байгаа. Нөхцөл байдал амаргүй байна, монголын ард түмэн баялгийнхаа үр өгөөжийг хүртэх ёстой.

Тийм учраас 2021, 2022 оны ногдол ашгийг нэг, хоёрдугаар сард багтаан хүртэх боломжийг төр бүрдүүлэх ёстой” хэмээн ажлын хэсгийнхэнд хэлэв.

Хариуд нь УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Чинзориг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал асуудал болоод байна. Тус компанийн хөрөнгөд дахин үнэлгээ хийж, 1,072 хувьцааны нэгж хувьцааны үнийг шинээр тогтоох шаардлагатай. Энэ хүрээнд тогтоолын төсөлд хоёр заалт тусгасан.

  1. 2012 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүдэд хувьцааг шинээр эзэмшүүлэх
  2. Сүүлийн жилүүдэд 1,072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд өгөөгүй бөгөөд үүнийг нөхөн олгох заалтыг энэ төсөлд оруулсан” хэмээв. 
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд