No menu items!
HomeУлс төрХувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэнэ

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэнэ

-

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15-нд өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлэх эсэхийг хэлэлцэв.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайханы танилцуулгадаа дурдсанаар 11 бүлэг, 60 зүйл бүхий уг хуулиар хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ.

Мөн тэрээр, хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын шимтгэлд суурилсан бүрэн хуримтлалын байх үйл ажиллагаа, засаглал нь ил тод, санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байх, өвлөгддөг байх зарчмыг баримтлан ажиллахаар хуулийн төслийг боловсруулсан талаар дурдаж, төслийг боловсруулах Ажлын хэсэгт холбогдох яамд, Санхүүийн Зохицуулах Хороо, Монгол банк, Монголын хөрөнгийн бирж ТӨХК, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, “Тэтгэврийн ууган сан” ТББ, “Нэйшнл лайф” урт хугацаат даатгалын компани, Ард Лайф ХХК-ийн төлөөлөл, бие даасан судлаач, актуарчид, тэтгэврийн реформын төлөөх хөдөлгөөний төлөөлөл оролцсоныг танилцуулав.

Мөн олон улсын зөвлөх багууд ажиллаж, төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн байна. Тэрбээр, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад энэ төрлийн тэтгэврийн үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдэж, тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, иргэд өөрийн хуримтлалаас тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотект зориулах, санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэх зэрэг олон эерэг үр дүн гарна гэдгийг онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагааны найдвартай байдал хэрхэн хангагдах талаар асуув. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар эрсдлээс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан бөгөөд хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хэн, хаанаас зөвшөөрөл өгөх болон юунд хөрөнгө оруулж болох, юунд болохгүй гэх мэт зэргийг тодорхой, хариуцах эзэнтэйгээр тусгаж өгсөн хэмээн хариулав.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүн Ц.Идэрбат танилцуулахаар боллоо.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд