No menu items!
HomeЗөвлөгөөНЭМГ: Ханиадтай үед сод, гич, цагаан архитай усанд эрээн булчинг халуун усанд...

НЭМГ: Ханиадтай үед сод, гич, цагаан архитай усанд эрээн булчинг халуун усанд 15 минут дүрвэл сайн

-

Ханиаднаас сэргийлэх, энгийн аргуудын талаар НЭМГ-аас мэдээлэл өглөө.

Ханиаднаас сэргийлэх, энгийн аргууд:

  • Ханиад хүрсэн, хоолой өвдсөн эхний үед хөлийн шилбэний эрээн булчинг халуун усанд 15 минут дүрнэ. Халуун усандаа сод, гич, цагаан архийг бага хэмжээтэй хийвэл сайн.
  • Шинэ алимыг таллан хувааж цагаан гаа нэмээд 150 мл усанд буцалган шүүсийг өдөрт 3- 4 удаа ууна.
  • Нохойн хошууны үр, жимсэнд витамин С ихээр агуулагддаг учраас бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг сэргээхэд тустай. Нэг аяга буцалсан усанд нэг жижиг цайны халбага хатаасан нохойн хошууны үр, жимсийг хийж хандлаад өдөрт 3 удаа ууна.

Түүнчлэн, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн их эмч, клиникийн профессор А.ОюунчимэгХүүхдийн ханиад хүндэрч байгаа эсэхийг ээж нар мэдмээр санагддаг. Тэр тохиолдолд хоёр зүйлийг л анхаар.

  • Таны хүүхэд халуураагүй байхдаа хоолондоо дургүй байна уу?
  • Халуураагүй байхдаа орчны сонирхолтой байна уу? гэсэн хоёр зүйлийг л анхаар.

Хүүхэд халуураагүй байхдаа хоолоо идэхгүй, унжгар ноомой бол ханиад хүндэрч байгаагийн шинж. Халуунтай хүүхэд унжгар ноомой байснаа халуун буух үед хоолоо идээд, тоглож байвал учиртайгэдгийг хэлсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд