No menu items!
HomeХоол, шим тэжээлНЭМҮТ: Өвлийн улиралд амтлаг, исгэлэн, давстай хоол, үхрийн мах, цагаа, тослог хоол...

НЭМҮТ: Өвлийн улиралд амтлаг, исгэлэн, давстай хоол, үхрийн мах, цагаа, тослог хоол идвэл зохимжтой

-

Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд цаг улиралтайгаа уялдуулан идээ ундаагаа сонгох, явдал мөрөө зохицуулах нь эрүүл мэндэд зайлшгүй чухал юм.

Өвөл амтлаг, исгэлэн, давстай хоол, үхрийн мах, цагаа, тослог хоол иднэ. Хоол унд багадвал тамир муудна. Бүлээн чанартай голдуу амьтны гаралтай хонь, үхэр, адууны мах, бурам, тос, давсалсан ногоо зэргийг цадтал идэж хэрэглэнэ.

Даарахаас сэргийлж, гэр орноо дулаан байлгаж, дулаан хувцаславал зохино.

Гуя, шилбээ дарсан дулаан хувцас, өвдөг, шагайнаас дээгүүр давсан гутал, үргэлж малгай өмсөж даарахгүй байх хэрэгтэй. Гүнжид болон үрийн тосоор биедээ иллэг хийж болно.

Анагаах ухааны сурвалж бичигт “Амттай шимтэй идэш уушинд хэтэрхий шунахайран цээрлэлийг умартан үл тэвчвээс өвчин эмгэг нь үл мэдэгдэм нууц далдаар болох юм. Энэ нэгэн цагийн амттанд автагдах нь зуу наслах биеэ бодолхийлсэнгүй явдал мөн тул юутай харамсалтай” гэсэн байдаг хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд