2023: Иргэд ипотекийн зээлээ төлж эхэлнэ

0
221

Цар тахлын хуулийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны 4 дүгээр сараас эхлэн таван удаа хойшлуулаад байсан. Хуулийн хугацаа 2022 оноор дуусгавар болж, энэ сараас эхлэн иргэд орон сууцны зээлээ төлж эхэлнэ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ипотекийн зээлийг хойшлуулахаар дараа дараагийн зээл олголтод сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс УИХ Төрийн мөнгөний тухай хуулийг батлахдаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг хуучнаар нь төлөлт хийхээр баталсан” гэсэн юм.