No menu items!
HomeЗурхай2023 оны ажил, хайр дурлал, мөнгөний ЗУРХАЙ

2023 оны ажил, хайр дурлал, мөнгөний ЗУРХАЙ

-

Хонь

Ирж буй 2023 онд Хонины ордныхныг маш том төлөвлөгөөт ажил болон мөнгөтэй холбоотой гайхалтай санаанууд хүлээж байна. Буд гарагийн нөлөөгөөр энэ жил хонинуудын ганц бие амьдрал хосын “амьдралд” шилжинэ. Харин найз нөхөрлөлийн холбоо гурван жилийн туршид ганхалгүй хэвээр байх нь. Ангараг гараг хонины ордны ажил мэргэжил, шинэ төслийн ажлуудыг нь зунаас эхлэн удирдан чийглүүлнэ.

Энэ онд Хонины ордныхон маш чухал олон сонголтыг хийх нь ээ. Зун 7 сараас эхлээд Хониныхон гэр бүлийн асуудлуудаа эргэцүүлэн, зохицуулах аргыг хайж эхэлнэ. Мөн өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсож өөрчлөлт хийнэ. Тухайлбал өөрийнхөө амьдарч буй газраа засаж тохижуулах, бусадтай харилцаа холбоогоо сайжруулахад анхаарна. Өөрийгөө эрж хайж эхэлснээр өөрийнхөө сул тал болон давуу талыг хүлээн зөвшөөрч, жинхэнэ үнэнтэй эвлэрэх нь. Зан чанарын өөрчлөлт нь нэлээн урт хугацаанд явагдах бололтой шүү.

2023 онд Хонины ордныхныг мөнгөтэй холбоотой асуудлууд шаналгахгүй. 5 сарын 15-наас 11-р сарын 8 –ны хооронд Бархасбадь гарагийн нөлөөгөөр санхүүжилт, өв хөрөнгө, аз, орлого элбэг байна. Энэ онд мөнгөтэй холбоотой асуудал тулгарсан ч тусалж дэмжих хүн хялбархан олдоно.

Хэрвээ чи судалгааны ажил хийх, гадаад руу явж суралцах хүсэлтэй бол энэ онд биелэх магадлал өндөр байна. 6 сараас 8 сарын хооронд өөрийн зөн совин, зүүдэндээ анхаарал хандуулаарай. Энэ үед Далайван, Бархасбадь гаригийн нөлөөгөөр зөн совин чинь хурц болох аж. Оны гурав дахь улиралд аяллаар явж, амьдралын философио хөгжүүлэн, суралцах үйл явц идэвхтэй байна. Ер нь энэ жил Хонины ордныхны гадаадын улс оронтой харилцах харилцаа холбоо аль аль талаараа өргөжин тэлэх нь.

Хониныхон энэ жил өөрсдийн хувийн хязгаарыг даван гарч, одоогийнхоосоо ч том мөрөөдөл зорилгыг өмнөө тавин зүтгэх бололтой. Үүгээр ч зогсохгүй итгэл үнэмшил дээшилж, өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэнэ. Оны хамгийн сүүлийн сард хийсэн бүхнээ эргэн харж, дутуугаа нөхөж, дундуураа гүйцээхийг од эрхэс зөвлөж байна.

Үхэр

2023 он бол Үхрийн ордныхны хувьд эрх чөлөөтэйгөөр хүссэнээ хийх, өөрийн гэсэн төслүүдээ дахин эхлүүлэх жил юм. Энэ оны гол үйл явдлууд бол өөрийгөө өөрчилж шинэчлэх, хувийн амьдралдаа өөрчлөлт хийх, буруу хэвшил, хэв маягаа засах, итгэл үнэмшлээ эргэн харж, үнэлж дүгнэх зэрэг юм. Эхний хагас жилд Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр шалтгаангүй асуудлууд үүсэх болно.

Энэ үед шаардлагагүй зүйлсэд ихээхэн хүчээ барах магадлалтай. Тэнгэрийн ван 5-р сараас 11 сар хүртэл Үхрийн ордныхонд нөлөөлөх бөгөөд 3 сарын 6-нд дахин ирж байрлах нь. Энэ нь Тэнгэрийн ван гараг өөрчлөлт хийхийг уриалж, бусдыг хүлээлгүйгээр хараат бус байхыг анхааруулж байгаа юм. Эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ хамтдаа шинэ өөрчлөлтийг туршаад үзээрэй. Энэ онд бизнес чинь өмнөх жилүүдээс илүү амжилттай байна.

Санчир болон Дэлхийн ван гарагиудын нөлөөгөөр аялал, боловсрол,амьдралыг таньж мэдэх мэдлэг нэмэгдэж, бие даасан байдал илүү сайжирна. Яг одоо л Үхрийн ордныхны мөрөөдлийнхөө төлөө зүтгэх, хүчин чармайлтыг дээд цэгт нь хүртэл гаргах, үргэлжлүүлэн суралцах цаг нь. Өөрөөр хэлбэл шинэлэг санаа, ажлын шинэ арга барилын жил юм. Бизнес, аялал, мэргэжлийн эсвэл эрдэм шинжилгээний ажилд ахиц гарч, амарч зугаацахад тохиромжтой байна. Өмнө нь хэзээ ч явна гэж бодож байгаагүй тийм газар луу явах магадлалтай. Энэ үед өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, зоригтой байх хэрэгтэй. Өөрийнхөө шинэчлэлт хийхэд бэлэн байгаа эсэхийг шалгаад үзэхэд илүүдэхгүй.

Энэ жил чи амьдралыг бүхлээр нь харж хувийн эргэлзээтэй асуудлууд, гадаадад аялах, суралцах, хувийн сэтгэл зүйтэй холбоотой асуудлуудаа нэг тийш нь болгож цэгцлэнэ. Ангараг гариаг 6 сарын 27-ноос 8 сарын 27-ны хооронд Үхрийн ордод байрласнаар өөртөө итгэх нэмэгдэнэ. Жилийн эхний хагаст Үхрийнхэнд хэтэрхий их ачаалалтай байгаа мэт сэтгэгдэл төрж, эмх замбараагүй, эрсдэлтэй байдал үүсэж болзошгүй. Гэхдээ 8 болон 9-р сард бүх зүйл хэвэндээ орж, сэтгэл санаа тогтворжино. Санчир болон Дэлхийн ван гарагиуд 9 сард ирж байрласнаар найз нөхөд, ажлын хамт олон чинь таны сайн талыг анзаарч дэмжинэ.

2023 он мөнгө болон нийгэмлэг, хамтын ажиллагаа, нөхөрлөлийн тал дээр таатай байна. Гэхдээ мэргэжлийн бус, найдваргүй төслүүдэд азаа үзэн хамтарч ажиллахаас зайлсхийх хэрэгтэй.

Ихэр

2023 онд Ихрийн ордныхон өөрийгөө ялан дийлж, мэргэжлийн хувьд ахиц дэвшилтэй байна. Тогтвортой шаргуу ажиллаж чадвал ажилтай холбоотой нэг зорилгоо биелүүлж, нийгмийн статус,мэргэжлийн нэр хүндээ өсгөж чадна. Жилийн эхний хагаст урт хугацааны төслөө эхлүүлж, хэн гэдгээ харуулах боломж бүрдэнэ. Хэрэв та бүх зүйлийг анхааралтай ажиглаж чадвал ойр дотныхоо хүмүүсээс мэдэхийг хүсдэг зүйлээ суралцах боломжтой юм.

Бүх зүйлээ эргэцүүлэн дүгнэж шинээр ухаарал олж авна. Хавар 5-р сараас эхлэн Ихрүүд бүх зүйл “минийх” гэсэн уриатайгаар ажиллаж, амьдарна. Ангараг болон Бархасбадь гараг Ихрийн ордод ирж байрласнаар энэ онд өөрийн хийхийг хүссэн бүхнээ эхлүүлж, хичээж ажиллавал бүхнийг өөрийн болгох боломжтой байна. Оны эхний сард Буд гараг мөнгө, бэлэг, орлого зэргийг нэмэгдүүлнэ. Ихрийн ордны оюутан, сурагч, эрдэмтдийн хувьд энэ жил чадвараа ашиглахад их ээлтэй байх нь. 2023 оны 7-р сараас таны орлогын үүсвэр нээгдэж, хувийн хадгаламж чинь өсөн нэмэгдэнэ.

Тиймээс энэ онд хичээж зүтгэвэл төсөөлснөөс ч илүүгээр орлого чинь нэмэгдэх боломжтой байна. Санчир, Дэлхийн ван гаригууд нь Ихрийн ордыг дайран өнгөрснөөр аливаа зүйлийг гүн гүнзгий бодож, цаад утга санааг нь ойлгож мэдэхийг сануулах юм. Мөн өөртөө дүн шинжилгээ хийж, энэ онд өөрийгөө таньж мэдэх, анхаарахад тохиромжтой байна. Эрүүл мэндийн хувьд эмчид хандаж, өөртөө анхаарвал энэ ондоо сэтгэлийн зовнилгүй, эрүүл саруул байна.

Од эрхэс ихрийн ордныхонд эрүүл мэндээ мартаж болохгүйг сайтар анхааруулж байгаа юм. Энэ онд хамтрагчид чинь идэвхтэй үнэнч байх бөгөөд оны онцлох үйл явдлууд тэдэнтэй цуг өрнөнө. Буд гарагийн нөлөөгөөр энэ онд Ихрүүд сайхан санаануудаар дүүрэн байж, ажил мэргэжлийн тал дээр өрнүүн амжилттай байх нь ээ.

Мэлхий

Энэ онд мэлхийн ордныхон хийнэ гэж төлөвлөсөн ажлаа эхлүүлэхэд тохиромжтой бөгөөд хайр дурлалдаа шинэ хувьсал хийх нөхцөл бүрдэнэ. Энэ онд хайр дурлал, нөхөрлөл, шинэ ажил, бүтээлч байдал зэрэг дээр гол анхаарлаа хандуулах нь ээ. Өнгөрсөн жилийн гэр бүлийн хурцадмал асуудлууд чинь энэ онд шуурганд хөөгдсөн үүл шиг л арилах болно.

Учир нь Бархасбадь гараг Мэлхийн ордонд байрлаж бүх зүйлийг эерэг арга замаар шийдэн гэр бүлийн зөрчилдөөн, хурцадмал байдлыг намдаана. Хүүхэдтэй Мэлхийн ордынхныг тэдэнтэйгээ зөв арга замаар харьцаж, хариуцлагаа ухамсарлан, тоглож наадахад цаг зав гаргахыг од эрхэс зөвлөж байна. Энэ онд өөртөө анхаарч спортоор хичээллэн, дасгал хөдөлгөөн хийж амьдралын идэвхиэ сайжруулах цаг болсон байна.

Зуны саруудын туршид мэлхийн ордныхон онцгой харилцааг үүсгэж болзошгүй гэвч намар тэр харилцаагаа хайр дурлал гэдгийг ухаарахгүй байсаар алдах магадлалтай. Бархасбадь болон Далай ван гаригуудын нөлөөгөөр сэтгэл хөдлөм зүйлс олон болж, өмнөх сэтгэлийн шархаа мартан, таныг гомдоосон хүмүүсийг уучилж чадна.

Санчир гараг таны мөнгөний байрлалыг ивээж харин тэнгэрийн ван ирээдүйн төлөвлөгөөг тань биелэх, карьерыг тань өсгөх тал дээр анхаарах аж. Энэ онд өөрийнхөө алдааг өөрөө үүрч, бусдад буруугаа тохохгүй байхыг од эрхэс сануулж байна. Найз нөхдийн тал дээр нэгдэн нийлж шинэ ажил эхлүүлэн, ганцаараа хийхэд ярвигтай зүйлийг олны хүчээр хийж, амжилтад хүрэх боломжтой ажлын саналуудыг хоорондоо зөвшилцөнө.

Мөн нийгмийн үр нөлөөтэй төслүүдэд оролцож, томоохон байгууллага, үндэстэн дамнасан компаниудтай хамтран ажиллах хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах боломж нээгдэнэ. Эв нэгдэл, нөхөрлөл, энэрэн нигүүлсэхүй нь маш их нэр хүнд, сэтгэлийн таашаал авчрах учир энэ жил эдгээр ажилд татгалзалгүй оролцох ёстойгоо бүү мартаарай.

Мэлхийнхэн дараагийн зургаан сарын турш өөрт ашигтай хувийн төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлж болно. Өөрийн бодол санаа, хүсэл тэмүүллийг биелүүлэх, эрхээ эдлэх, өөрийгөө үнэлэх, хүчин чармайлт гаргах цаг болжээ. Хэрвээ эргэлзэж байгаа бол бусдаас зөвлөгөө авч, үзэл бодлыг нь асууж болох юм. Нөгөө талаас бардамнаж, дур зоргоороо аашлахдаа болгоомжтой байж, хүмүүсийн санаа бодлыг ч бас хүндэтгэх ёстойг санаарай.

Арслан

Арслангийнхны хувьд энэ он тун завгүй ,биелүүлэх үүрэг даалгавруудаар дүүрэн жил байх ба таны хичээл зүтгэл ч үнэлэгдэх болно. Арслангийнхан гэр бүл, өсөж төрсөн байрныхан, хамаатан садныхантайгаа харилцаа холбоогоо дээшлүүлж, эсвэл мэргэжлийн чадвараа нэмэгдүүлж, үнэ цэнтэй туршлага хуримтлуулах болно.

Энэ онд та өгсөн үүрэг даалгавар, хариуцлагуудыг биелүүлэх дотоод мөн чанар, сэтгэл зүйн хүч чадлыг олох болно. Мөн таны хувийн амьдрал, ажил мэргэжил, гэрлэлтийн байдалд санаанд оромгүй өөрчлөлтүүд гарч болзошгүй. Гэр бүл, хүүхэд, орчин тойрныхон тань таны сэтгэл зүйн бат бөх байдлыг бэхжүүлж, амар тайван байдлыг авчирч, , ажил мэргэжилдээ ч цоо шинэ эрч хүчээр дүүрэн байхад туслах болно.

Мөн та гэртээ болон хайртай хүмүүстэйгээ хамт хийж болох хоббиг олж цагийг зугаатай өнгөрүүлнэ. Энэ жилд та өөрийгөө дахин шинээр харж, та өөрөө ямар хүн бэ, таны жинхэнэ авьяас чадвар юу вэ, та бусдад хэр их найддаг вэ, та бодитоор сэтгэдэг, өөдрөг, хүчирхэг мөн өгөөмөр нэгэн мөн үү гэдгээ илүүгээр мэдэж авах болно.

Ийм тохиолдолд та хувиа хичээсэн, аминчхан байсан нь асуудлыг илүү хялбар болгоход тусалж болох юм. Учир нь та энэ жилд өөртөө илүү анхаарч, юу танд чухал, таны жинхэнэ зорилго юу болохыг олж мэдэхийг илүүд үзнэ. Энэ бүхнийг хайртай дотны хүмүүсээ гомдоолгүйгээр давж гарах хэцүү боловч од эрхэс танд тусалж, тэднийг үргэлж таны талд байлгахад туслах болно. 5-р сараас Санчир гариг байрлалаа өөрчилснөөр та ажилдаа илүү их анхаарал хандуулах шаардлагатай болох нь. одоо л таны өмнө нь шийдэхэд хэцүү байсан асуудлуудаа барьж авч, ажлаа өдөр өдрөөр төлөвлөж, амьдралынхаа жижиг хэсэг бүхэнд анхаарлаа хандуулах цаг. Ахмад, туршлагатай хүмүүсийн зөвлөгөө таныг аливаад нухацтай, няхуур хандахад тусална.

Материаллыг эд зүйлсийн хувьд энэ он нилээд өгөөжтэй жил байх ба та эдгээрийг хэрхэн зөв зарцуулахаа мэдэж байвал сайн. Жилийн эхний саруудад төсвөө хянаж, томоохон хөрөнгө оруулалт хийхэд сайн байх ба зуны саруудад таны мөнгөн орлого таны найдаж байгаагаас ч илүү байх нь. гэхдээ мөнгийг зарцуулахдаа сайтар нягталж, нямбай байж, дэмий үрэхээс зайлсхийхийг од эрхэс сануулж байна.

Одоо та санхүүгээ сайтар төлөвлөж, бусдад ч хэтэрхий өглөгч байх хэрэггүй. Та ажлаа хийхдээ авдгаасаа багыг авч болох ч та өнгөрсөн жилийн турш хичээж зүтгэсэн төсөл тань танд өгөөжөө өгөх болно. Жилийн хоёрдугаар хагаст санхүүгээ хянах хяналтанддаа бүр ч илүү нухацтай байх хэрэгтэй, учир нь таны өдийг хүртэл өөртөө олж авсан бүхнээ алдаж болзошгүй байна. Сэтгэл хөдөлгөсөн яриа, үйл явдлууд сайхан байх боловч жижиг үл ойлголцол өөрөө шийдэгдэхгүй. Гэхдээ энэ асуудлууд танаас тийм ч их хичээл зүтгэл шаардахгүй.

Энэ жил таны ажил карьерын хувьд маш дэвшилттэй жил байх ч өөрийн дотоод хүн, эрүүл мэндийг байнга тордож, арчил. Өөртөө амрах цаг зав гаргах нь маш чухал. Ажлаасаа хэсэг холдохын тулд цаг зав л гарвал гадуур гарч, спортоор хичээллэ.

Охин

Энэ онд таны өдөр тутмын амьдрал ажилдаа хандах хандлага өөрчлөгдөх болно. Нарны нөлөөгөөр таны бүтээлч, шинийг санаачлагч чадвар нэмэгдэж, ажлын газраа ч өөрчилж магадгүй. Хэрэв шинэ ажил танд сайн тохирохгүй байгаа мэт санагдвал өөр шинэ ажил хайхад буруудахгүй. Энэ жил та шинэ санаагаар дүүрэн байх ба эдгээр нь бодит байдалд илүү зохицсон байх тул оны сүүлд үр дүн нь гарч томоохон төсөл дээр ажиллах, эсвэл гадаад түншүүдтэй ажиллах боломж гарч ирнэ.

Бусад орны соёлтой танилцах нь маш сонирхолтой, тааламжтай байна. Одоо таны өөрийн авьяасаа харуулж, өрсөлдөх чадвараа гайхуулах боломж олдоно. Гэхдээ алхам тутамдаа онол дээр ч, практик дээр ч шинэ зүйл суралцахаа орхигдуулж болохгүй. Мэргэжил дээшлүүлэх ангид сурч, одоо байгаагаасаа илүү дээр ажил олж, төсөөлж байгаагаасаа ч өндөрлөгт хүрэх болно. Эсвэл өөрийн хоббигоо, урьд нь хийдэг байсан зүйлсээ ашиглан өөрийн бизнесийг ч эхлүүлж болох юм. Од эрхэс чамайг юмсыг хэтэрхий нухацтай хүлээж авах хэрэггүй, бусадтай харилцах харилцаандаа эрсдэлтэй алхам хийхгүй байхыг зөвлөж байна.

Таны одоогийн амьдралд таамаглашгүй, шийдэгдэхгүй олох асуудал байгаа мэт санагдвал өөрчлөлтийг хүлээж авч ирээдүйгээ харах цаг болжээ. 11 сарын 8-ныг хүртэл од эрхэс таны гэр бүлийн амьдрал, орчин тойрныхон, хамаатан садан, холбоотой байдаг хүмүүстэйгээ харилцах харилцааг тань ивээж, тэд танд тусалж, гэрийнхэнтэйгээ холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд тань нэмэр болно. Аялал, боловсролын төслүүд танд өгөөжөө өгнө.

9 сараас од эрхэс таны амжилтанд нөлөөлж эхлэх бөгөөд та өмнө нь давж чадаагүй, унасан шалгалт байдаг бол одоо дүнгээ өсгөж чадна. Хэрэв та бичих дуртай бол таны өдийг хүртэл хийсэн эрэл хайгуул, судалгаа танд урам зориг харамгүй өгөх болно. Тиймээс та өөрийн амьдралын туршлага, сэтгэлийн үг, гэр бүлийн түүхээ бичиж эсвэл өдрийн тэмдэглэл, блог хөтлөхөд амжилттай байна. Жилийн 3-р сарын 23-наас 4-р сарын 25-ны хооронд од эрхсийн харилцан байрлал өөрчлөгдсөнөөр мөнгө санхүүгийн асуудалдаа илүү их анхаарах шаардлага гарч, өөрийн санхүүг материаллаг эд зүйлст сэтгэл хөдлөлөөр хандаж үрэн таран хийхгүй байхыг анхааруулж байна. Зуны цагт амарч, бусдыг уучилж, хайрлаж, өөртөө дүгнэлт хийж бясалгахад тохиромжтой цаг.

Жилийн сүүлийн сард өөрийн сэтгэл хөдлөл, оюун бодлоо хянаж амьдралын аялалаа цааш үргэлжлүүлэхэд анхаар. Жилийн 2-р сараас эхэлж 7-р сар хүртэл таны зорьж байсан ажлын төсөл биелэлээ олж, танд өсөлт дэвшил авчрах болно. Хайр дурлалын хувьд энэ жил танд шинэ, сэтгэл догдлуулсан учралууд хүлээж байна.

Жинлүүр

Жинлүүрийнхний хувьд энэ он өнгөрснөө эргэн харж, хүүхэд насандаа ямар байснаад дүгнэж, насанд хүрсэн хүн байхын утга учрыг ойлгох жил байх нь. Гэр бүлтэй холбоотой хариуцлага таны нуруун дээр ирэх ба өөрчлөлт шинэчлэлт хийх, гэрээ шинээр тохижуулж засвар хийх гэх мэт зүйлстэй тулгарна. Хэрэв та хэрхэн хөдлөхөө төлөвлөж байвал, хуучин байшин худалдаж аваад түүнийгээ өөрийнхөө хүслээр шинэчлэн тохижуулж ч болох юм.

Мэдээж гэр бүлийн харилцаан дахь ямар ч асуудал байсан танаас нэлээдгүй хүчин чармайлт, цаг хугацаа, шинэлэг байдлыг шаардах болно.

Энэ жил зарим Жинлүүрийнхний хувьд нас бие гүйцэж, ээж аавынхаа гэрээс нүүх чухал жил байж болох юм. Харин бусад Жинлүүрүүдээс сайн эцэг эх байх, гэр бүлийн эрүүл мэнддээ анхаарах ихээхэн хариуцлага ирэх бололтой. Санчир гаригийн нөлөөллөөр та энэ бүхнийг сайнаар даван туулж гарах болно. Мөн таны эцэг эхээсээ өвлөн авсан зан чанар, эсвэл төрж өссөн орчин тойрныхны тусламж таныг аливааг харах өнцгийг тань өөрчилж, илүү хариуцлагатайгаар шийдвэр гаргаж, зөв хүн байхад тань тусална.

Одоо л ирээдүйгээ бодитоор харж, алхах зөв замаа олох цаг. Багийн төсөл дээр ажиллах, эсвэл хамт олон дунд орох нь танд өөрийгөө танихад илүү тусалж, аливааг өөр өнцгөөс харах боломжийг олгоно. Таны баг, хамт олон, найз нөхдөөсөө олж авсан мэдлэг, сургамж таныг урт хугацааны төлөвлөгөөгөө биелүүлэхэд тань туршлага болно.

Энэ жилийн хамгийн чухал зүйл бол өөрийн дотоод хүнийг олох болон бусадтай гадаад харилцаанд орох хоёрыг тэнцвэржүүлэх явдал юм. Хэрэв та өнгөрсөн онд гар бүлийн харилцаа, найз нөхөрлөл зэрэгтээ анхаарал тавьж, тэднийг сайн байлгах үндэс суурийг тавьж чадсан бол 2023 онд эдгээр харилцаанууд илүү тогтвортой бат бэх байх юм. 5-р сарын 15-наас Жинлүүрийнхний нууцууд, сэтгэл зовнилтууд илүү хөнгөрөх ба та хайр дурлалынхаа харилцаанд ч өөрчлөлтийг хийх болно.

Жинлүүрийнхний хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа нэг туйлаас нөгөө туйлд шилжиж, өөрөөр хэлбэл одоо байгаагаасаа өөр, бас удалгүй өөр түвшин рүү шилжсээр байх нь. Tиймээс, та аль чадлаараа тайван амгалан байж, хэт их хичээлгүй, өөрийн санаа бодлыг хүүхдэдээ тулгахгүй байхыг хичээгээрэй.

Хэрэв та одоогоор хүүхэдгүй, гэхдээ төлөвлөж байгаа бол энэ тийм ч амар биш байх бөгөөд өөрийнхөө эрүүл мэндэд ихээр анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрэв та хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй байгаа бол жирэмслэлтээс сэргийлэлтэндээ ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай, учир нь төлөвлөгөөгүй жирэмслэлт таны амьдралыг эмх замбараагүй болгох талтай. Ажил мэргэжлийн хувьд энэ жил танд тийм ч их зүйл ирэхгүй нь бололтой. Гэхдээ танд өөрийнхөө одоо явж буй карьер зөв эсэх талаар бодох боломж гарч ирнэ. Энэ жил томоохон үйл хөдлөл хийх жил биш боловч цаашдаа юу хийх талаар эргэцүүлж, урт хугацааны төлөвлөгөө боловсруулахад таатай жил байх болно.

Хилэнц

Хилэнцийнхний хувьд 2023 он хөгжил дэвшлээр дүүрэн жил байх ба ялангуяа ажил мэргэжил болон материаллаг хэрэгцээний хувьд маш их өсөлттэй байх нь.

Өөрийн тань тууштай, шургуу зан таныг амжилтын өөд хөтлөх бөгөөд өнгөрсөн жилд хуримтлуулсан өөрийн шинэ санаа, мэдлэг, чадваруудыг одоо л жинхэнэ ил гаргаж ашиглах цаг. Жилийн 11 сар хүртэл гариг эрхэс чамд өөрийн дотоод хүнийг хүчирхэгжүүлэх, өөрийгөө олох боломжуудыг олгох бөгөөд дотроо байдаг хүчтэй хүсэл тэмүүллээ бодит болгоход тань тусалсаар байх болно. Шинийг санаачлах чадвар, авьяас болон оюун бодлоо хэрхэн захирна, тэр хэмжээгээр танд өөрчлөлтүүдийг авчрах болно.

Тиймээс цаг үргэлж юу хийж байгаадаа төвлөр, ажил мэргэжил болон санхүүгийн асуудал үргэлж гарч ирж байдгийг сана. Энэ жилийн турш Хилэнцүүд ажиллаж буй салбартаа, албан тушаалдаа цоо шинэ шинэчлэлтийг авчрах бөгөөд өөрийн ажиллаж, амьдарч буй орчиндоо өөрчлөлтүүдийг бий болгосоор байх болно. Асуудлыг хялбар аргаар шийдэж, мэргэжилдээ хэр их хэрэгтэй хүн бэ гэдгээ харуулж, эргэн тойрныхныхоо дунд өөртөө итгэлтэй, өөдрөг алхаарай. Бархасбадь гарагийн нөлөөгөөр таны орлого өсөх бөгөөд та санхүүгээ хэрхэн зөв зарцуулахад суралцана.

Өөртөө хэтэрхий их зүйл худалдаж авч, их мөнгө үрэхээс зайлсхий. Үүний оронд мэргэжил дээшлүүлэх эсвэл шинэ зүйл сурах, авьяас чадвараа хөгжүүлэхэд зарцуул. Санчир гариг таныг суурь мэдлэг боловсролоо хөгжүүлэх, практикийн чадвар, ажлын арга барилаа сайжруулахад тань туслах болно. Тиймээс энэ оны турш янз бүрийн шинэ зүйл сурч мэдэж, олон талын чадвартай болохын төлөө завгүй гүйх хэрэгтэй. Үүний дээр, хилэнцийнхэний бусадтай харилцах харилцаанд тодорхой саад бэрхшээл, эргэлзэл тээнэгэлзэл бий болж болзошгүй, гэвч тэд үүнийг сайнаар даван туулах болно. Хэрэв энэ онд томоохон шалгалт шүүлэгт орох гэж байгаа бол ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно.

4 сарын 26-наас Ангараг гариг Хилэнцийн ордонд байрлаж эхлэх тул харилцаа холбоо, сурлага хөдөлмөрт илүү сайнаар нөлөөлөх болно. 8 сарын 13-27 ны хугацаанд та өөрийнхөө юу хэлэх, ямар гэрээнд гарын үсэг зурах, хэнтэй хэрхэн харилцах тал дээр нухацтай хандах нь зүйтэй. Хэл амнаас холуур байж, өөрийнхөө байр сууринд бат зогсож, эрч хүчээ хий хоосон яриа, төлөвлөгөөгүй аялал зэрэгт дэмий үрэхгүй байсан нь дээр.

“Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцроно” гэдэг үгийг үргэлж санаж, аливааг бодитоор сэтгэж, бага багаар, алхам алхмаар урагшилж, тэвчээртэй баайдлаа алдахгүй байхыг хичээгээрэй. Хайр дурлалын хувьд энэ онд олон шинэ харилцаа үүсгэх төлөвтэй байна. Од эрхэс чамд бусадтай илүү нээлттэй, нөхөрсөг байхад туслана. Өөрийнхөөрөө зөрдөг зангаа түр хойш нь тавиад бусадтай хамтран ажиллаж, харилцаагаа бат бэх байлгахад анхаар.

Та ихээхэн эрх чөлөөг эрмэлздэг, биеэ даасан байхыг эрхэмлэдэг хүн учир таны хайрласан хүн ч танаас хувийн орон зай эсвэл харилцаагаа өөр байлгахыг хүсч болзошгүй. Гэхдээ өөр өнцгөөс харж үзвэл таны хайр дурлалын харилцаанд төлөвлөгдөөгүй, олон гэнэтийн үйл явдлууд гарч ирж болох юм.

Нум

Бархасбадь гаригийн нөлөөгөөр 2023 оны турш өөрийгөө эрж хайх, зорилгоо тодорхойлох нуугдмал авьяасаа нээж илрүүлэх гэх мэт зүйлс дээр илүүтэй анхаарна. Нөгөө талаас дэлхий ван, далай ван гаригуудын нөлөөгөөр хувь хүний хөгжил, боловсрол, өөрийгөө нээж илрүүлэх, дүгнэлт хийх гэх мэт зүйлсдээ анхаарснаар өнгөрснөө ардаа орхиж ирээдүй рүүгээ итгэлтэйгээр харж эхлэнэ.

Сүүлийн 12 жилд үзэж туулсан бүхий л зүйлсээс суралцаж, өөртөө боломж бий болгож чадна. Нумынхны нэлээд хэсэг нь өөрийгөө бусдаас тусгаарлаж олон нийтийн үйл ажиллагаанаас зайлсхийх гэх мэт хандлагатай байна. Ганцаараа байх энэхүү цаг хугацаа нь өөрөө өөртэйгөө холбогдож, өөрийгөө уучилж, сэтгэлийн шархаа эдгээх боломжийг тэдэнд өгнө. Энэ онд гэр бүлийн зөрчлөө шийдэх боломж чамд олдоно. Үүнээс шалтгаалаад өөртөө үүрүүлж байсан хүнд хариуцлага дарамт шахалтаасаа чөлөөлөгдөж өөрийгөө оюун ухааны хувьд дараагийн түвшинд аваачих болно.

Өөрөөр хэлбэл стресс бухимдал асуудлаар дүүрэн өмнөх жилүүдийн дараа нумууд дотоод сэтгэлийнхээ амар амгаланг олж илүү гэгээлэг тэнцвэртэйгээр сэтгэж эхлэнэ. Санчир болон дэлхий ван гаригуудын нөлөөгөөр орлогоо өсгөхийн тулд ихээхэн хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Үүний улмаас материаллаг нөөцийг илүү ухаалгаар зарцуулж сурна. Буд гаригийн шилжих хөдөлгөөний улмаас өөрчлөлт шинэчлэлт хийх хүсэл, бүтээлч байдал, мэдлэг боловсролд анхаарна.

Тийм учраас од эрхэс энэ жилд нумын ордныхныг боломжоороо танилын хүрээгээ өсгөж, амьдралд хандах хандлага хүсэл сонирхолдоо цаг гаргахыг зөвлөж байна. Гадаадад сурах, аялах, харь орны хүмүүстэй гэрээ хэлцэл байгуулах гэх мэтэд ээлтэй. 2023 он нумынхны хувьд амьдралыг харах өнцгөө өөрчилж материаллаг шуналаа дарах, аз жаргал болон өөрийн урам зоригийг олж нээсэн жил байх болно. Тиймдээ ч тэдний зөн совин маш гүн гүнзгий байж тэдэнд тусална.

5 сарын дундуур тэнгэрийн ван гаригийн нөлөөгөөр ажлын талбар дээр онол болон бодит туршлага зөрчилдөх үйл явдал болно. Энэ нь ажлын амжилтанд чинь шууд нөлөөлөх бөгөөд шинээр ажил хайж байгаа хүмүүст азтай үйл явдал болох болно. Харилцаа холбоо, худалдаа, боловсрол, бүжиг гэх мэт салбарт ажилладаг эсвэл сурдаг нумынхны хувьд аз дагуулах бололтой. Тэнгэрийн ван гаригийн нөлөөгөөр нумын ордныхон ажиллаж амрах цагийн хувааритаа өөрчлөлт оруулна.

Гэхдээ үүний улмаас тогтсон хэв маяг чинь алдагдаж өдөр тутмын амьдрал чинь эмх замбараагүй болж мэднэ. Энэ нь эцэстээ ядаргаа уур бухимдалд хүргэж магадгүй учраас хувийн амьдралынхаа эмх цэгцэнд сайтар анхаараарай. Жилийн эхний 5 сард тогтвортой харилцаа үүсгэхийг хүсэж буй ганц биечүүдэд гайхалтай учрал тохиож хайр дурлалын амьдралаа цоо шинээр эхлүүлэх боломж гарна.

Матар

2023 оны турш матруудыг санчир гариг бүхий л боломж бололцоогоороо ивээх учиртай. Үүнтэй холбоотойгоор матрууд амьдрал, амжилт, бүтэлгүйтэл гээд олон зүйлийн талаар сурч мэдэх болно. Мөн баг бүрдүүлэх, урт хугацааны зорилгыг биелүүлэхэд суралцана.

Сэтгэл гутралаа даван туулсан бол 2023 онд эргээд өөрийн хүч чадал эрх мэдлийг буцаан авах болно. Мөн түүнчлэн өнөөг хүртэл өөрийг чинь айлгаж байсан тэрхүү саад бэрхшээлийг давж гарна. Мөн энэ он бол өөрийнхөө зохион байгуулах болон удирдах ур чадвараа харуулах, найдвартай итгэж болох хүн гэдгээ бусдад болон өөртөө батлан харуулах жил байх болно. Орхигдчихсон байсан хувийн ажлуудаа эргэн харах бөгөөд жишээ нь өөрийн гадаад төрх, уян хатан бус бодлогогүй шинж чанараа өөрчлөх гэх мэттэй холбогдоно. Бархасбадь гаригийн шилжих хөдөлгөөний улмаас матрууд найз нөхөд хамт олон болон ирээдүйн төлөвлөгөөндөө анхаарч ажиллана.

Ингэснээр 2023 он багийн ажиллагаа хамтарсан төсөл, олон нийтийн арга хэмжээний үеэр өөрийгөө нээх боломжууд гарч ирнэ. Бодол доторх хайрцгаасаа чөлөөлөгдөж, бусадтай хамтран ажиллаж, тэдэнтэй хамтран ажиллаж сурснаар өмнө нь төсөөлж ч байгаагүй гэрэл гэгээтэй мэдрэмжийг авах болно.

Энэ нь чамайг илүү өөртөй итгэтэй, эерэг тэмүүлэлтэй болгох болно. Бархасбадь, далай ван гаригийн хосолсон нөлөөгөөр боловсрол, харилцаа холбоо, танилын хүрээнүүд өсөж дэвжинэ. Нөгөө талаас хувийн бизнесээ эхлүүлэх магадлал их байна. Өмнөх жилүүдийн турш бархасбадь болон дэлхий ван гаригууд матруудад илүү хатуу зарчимч байдлаар нөлөөлж байсан бол 2023 онд өгөөмөр нинжин байх болно. Үүний улмаас матрууд ажил болон хамт олныхоо дунд нөхөрлөл хамтын ажиллагаандаа дэвшилт гаргана. Энэ жил ажлын газар болон хамт олноосоо тусламж дэмжлэг хүлээн авна.

Мөн хувийн ажлын холбоотой зорилго зорилтуудад чинь найзууд чинь туслах болно. 1,4,9-р саруудад ажил амжилттай байх болно. Санчир болон дэлхий ван гаригуудын нөлөөгөөр өрсөлдөх чадвар нөлөөллөө сайжруулах хэрэгцээ шаардлага үүснэ. Энэ үед илүү том зорилгоо биелүүлвэл сайн. 5-н сард далай ван гаригийн шилжилтийн улмаас гэр бүлтэй холбоотой томоохон өөрчлөлт гарна. Төрсөн гэрээ орхих, нүүх гэх мэт сонголтууд хийх бөгөөд үүнтэй холбоотойгоор оюун санаагаа бясалгаж, сонголтондоо итгэлтэй байх хэрэгцээ үүсэх болно.

Ангараг гаригийн нөлөөгөөр 1 сарын 27-ноос 8 сарын 27 хүртэл хувийн амьдрал, хувийн зан чанар мөнгө гэх мэт зүйлс анхаарлын төвд байна. Гэр бүлийн үнэ цэнийг ойлгох эсвэл өөрийнхөө үнэ цэнийг ойлгуулах зүйлс болно. Үл хөдлөх хөрөнгө болон томоохон зардал гаргах үедээ маш анхааралтай байх бөгөөд 9-р сарыг хүртэл хойшлуулвал сайн. 5-н сараас хойш тэнгэрийн ван гаригийн нөлөөгөөр санхүүгийн нөхцөл байдал сайжирч бүтээлч хөгжилтэй уур амьсгал бүрдэх болно. Энэхүү нөлөө нь зарим матруудын амьдралд материаллаг тусламж болон очих ч магадлал бий.

Энэ онд найз нөхөрлөлийн талбарт томоохон шийдвэр гаргах бөгөөд өөрт чинь ашиггүй, өөрийг чинь доош нь татдаг материаллаг хүмүүсээс харилцаагаа тасална. Үнэнч байдал гэдэг бол матруудын хувьд томоохон үнэт зүйл юм. Хайр дурлалын харилцаанд хэр ихийг өгч, хэр ихийг авч байгаагаа тэнцвэржүүлж байх хэрэгтэй. Мөн дэргэдэх хүнээ сайтар ойлгож хүсэл сонирхлыг нь дэмжих болно. Энэ бүхнээс харахад 2023 он матрынхны хувьд өөрчлөлт шинэчлэлтээр тодорхойлогдох болно.

Хумх

Өнгөрөгч оноос үргэлжилж байсан ажлын байран дээрх зөрчил, хүндрэлүүд 2023 онд аажмаар арилж хөгжил, амжилтууд Хумхынхны өмнө үүд хаалгаа нээнэ. Санчир болон Дэлхийн ван гарагиудын хосолсон нөлөөгөөр далд дайсагнал, хууран мэхлэлт, ганцаардалтай тулгарах хэдий ч үүгээр дамжуулан дотоод сэтгэлийнхээ түвшинд нэг шат ахина. Жилийн эхний хэсэгт Хумхууд гуньж гутран, өөртөө итгэлгүй, шантрах мэдрэмж төрж магадгүй.

Энэ үед аль болох ганцаардаж, сэтгэлээр уналгүй асуудлыг бодитоор шийдэхийг хичээгээрэй. Мөн энэ жилд өдөр тутмын хэмнэлээ зөвөөр зохицуулж, амрах, алжаал тайлах, бясалгах гэх мэт өөртэйгөө харилцах цагийг оруулж өгөхийг од эрхэс зөвлөж байна. Зарим Хумхуудын хувьд хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөж, өөрийгөө харуулах шаардлагагүйгээр хүчирхэг, өөртөө итгэлтэй байх нөхцлүүд олон тааралдана. Гэхдээ Сарны нөлөөгөөр амьдралаа хуваалцаж, би үзлээ дарж, өршөөж, хайрлаж сурах шаардлага гарч ирнэ. Хэрвээ бусдын тусламж, дэмжлэгийг авахыг хүсвэл эхлээд өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэж сураарай.

Мөн бусадтай харилцах харилцаагаа хүчирхэгжүүлж, олны дунд биеэ зөв авч явахад цаг гарган суралцаарай. 2023 оны 11 сарын эхэн хүртэл Бархасбадь гарагийн нөлөөгөөр баг, хамтын ажиллагаа, найз нөхөрлөлийн хүч ажил амьдралд чинь томоохон нөлөө үзүүлнэ. Өөрөөсөө өндөр албан тушаал, эрх мэдэлтэй хүмүүстэй тогтоосон харилцаагаа сайтар халамжилж, анхаарал тавиарай. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 2023 онд Хумхууд илүү эмх цэгцтэй, бодлоготой байх хэдий ч Тэнгэрийн ван гараг шилжиж ирэх 5 сарын дундаас өмнө өөрийгөө илэрхийлэх тал дээр бодолтой, болгоомжтой байгаарай.

Учир нь санамсаргүйгээр өөрөө өөрийнхөө нэрийг хөөдөх, буруу ойлголт төрүүлэх зүйлс болох магадлал өндөр байна. Жилийн эхний таван сарын хугацаанд яриа хэлэлцээр, богино хэмжээний аялал гэх мэт туршлага цуглуулах үйл явдлууд илүүтэй өрнөх бөгөөд энэ нь чамд практик туршлага хуримтлуулж, үзэл бодлоо төлөвшүүлж, тогтооход чинь туслах болно. Мөн Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр гэр бүл, хайртай хүмүүстээ нэлээд анхаарал халамж тавьж, урьд удрьдынхаасаа санаачлагатай байна. Энэ нь өөрийгөө болоод амьдралыг таньж мэдэхэд чинь ихээхэн нөлөөлөх бөгөөд хувь, хувьсгалын харилцаагаа тэнцвэртэйгээр хадгалж сурахад чинь тусална.

Мөн зарим Хумхуудын хувьд өнгөрснөөсөө чөлөөлөгдөх, өөрийгөө уучилж өршөөхөд нь түлхэц болно. Хэрвээ чи амьдралаа өөрчлөхийг хүсэж байгаа бол 2023 онд эхлүүлэх нь маш зөв. Ордынхоо эхний арав хоногт төрсөн Хумхууд хувийн үзэл бодол, үнэт зүйлтэйгээ зөрчилдөж, хямарна. Аюулгүй, амгалан тайван байхыг хүсдэг хумхууд эрх чөлөөний үзэлтэй зөрчилдөнө эсвэл гэр бүлсэг нэгэн нь хувийн хүсэл сонирхолтойгоо зөрөлдөнө.

Тиймээс энэ жилд Хумхууд өөрийгөө таньж мэдэх, ойлгоход цаг, анхаарлаа зарцуулаарай. Үүний хэмжээнээс шинэ он чиний хувьд сайн, муу байх нь шалтгаална.

Загас

Загаснуудын хувьд 2023 он “Орчноо өөрчилье, амьдралаа өөрчилье” өөрөөр хэлбэл “Бодлоо өөрчилье, бодит байдлаа өөрчилье” гэсэн уриатай байх болно. Бархасбадь гарагийн нөлөөгөөр 2023 оны 11 сарын эхэн хүртэл Загаснууд өөрийн мөрөөдөл зорилго, боловсрол, амьдралын хандлага, үзэл бодол, танилын хүрээ гэх мэт өөртөө урам зориг өгдөг бүхий л зүйлсэд өндөр анхаарал тавина. Тиймээс энэ жил хувь ч, хувьсгал ч өөрийн чинь үзэл бодол, хандлага, танилын хүрээ, өөртөө итгэх итгэлээс хамаарна.

Боловсролоо дээшлүүлэх, ном сэтгүүл, импорт экспорт, аялал, академик судалгаа, соёлын солилцоо гэх мэт талбаруудад томоохон шийдвэр гаргаж, алхам хийнэ. Хилийн чанадад бизнес хийх, бизнесээ өргөжүүлэх, суралцах, судалгаа хийх зорилгоор гадаад орныг зорих магадлал өндөр байна. Энэ нь танилын хүрээгээ тэлж, нийгмийн байр сууриа дээшлүүлэхэд чинь тустай.

Өөрийгөө таньж мэдэж, бүхнийг шинээр эхлэхэд хэзээ ч оройтохгүй ч Бархасбадь гарагийн нөлөөгөөр энэ жилд дээрх зүйлийг далайцтайгаар, эерэг талаас нь зөвөөр авч хэрэгжүүлэх бололтой. Энэ тал дээр өндөр түвшинд хүртэл өөрийгөө хөгжүүлж чадсан Загаснууд ч семинар, группын ажил гэх мэт зүйлсэд идэвхтэй оролцож, өөрийгөө суралцахад зориулах бололтой. Мөн энэ жилд согтуу хүмүүсээс аль болох хол байж, болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.

Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр энэ онд Загаснууд ирээдүйнхээ урт хугацааны төлөвлөгөөг гаргаж, зорилгоо тодорхойлно. Найз нөхдийн холбоонд томоохон өөрчлөлт гарах бөгөөд Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр хүрээллээ өргөжүүлж, найзуудаа зөв үнэлж дүгнэж чадна. Нийтлэг ижил зүйлгүй, үзэл бодол таардаггүй хүмүүсээс холбоогоо таслах цаг нь аль хэдийнэ болсон байна. Харилцаа, нөхөрлөл гэдэг зүйл аль аль талдаа ашиг тустай байх ёстойг санаарай. Бусдын зөвлөгөөг дагахаасаа өмнө эхлээд сайтар бодоорой.

2023 оны 5 сараас Загаснуудын санхүү, орлого эх үүсвэрүүд тогтворжино. Эрүүл мэнддээ сайтар анхаарах хэрэгтэй бөгөөд ялангуяа 8,9 –р саруудад болгоомжтой байж, дархлаагаа сайтар дэмжээрэй. Мөн оюун санааны ядаргаанаас сэргийлж, стрессээ тайлж сураарай.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд