МТА: Таны дансны орлогоос шууд татвар авахгүй, санаа зовох зүйлгүй

0
490

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтөөр  хувиараа бизнес эрхлэгчдийн төлөх татварын хэмжээ нэмэгдэнэ, банкны дансны гүйлгээнээс татвар авна гэх зэрэг мэдээллүүд цахимд тархсан. Тэгвэл уг асуудлын талаар Монголын татварын албанаас мэдээлэл өглөө.

МТА: Иргэдийн дансны орлогоос татвар авахгүй. Манай улс иргэд нь өөрсдөө олсон орлогоо тайлагнаж, татвараа төлдөг хуультай. Тиймээс таны данснаас шууд татвар авахгүй, та санаа зовох зүйлгүй. Харин 2023 оноос хувь хүний орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт орж, сарын 10 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдэд шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулна. Үүнд өндөр орлоготой 1300 иргэн л хамрагдана.

Тухайн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан 14, 18-р зүйлд заасан орлого гэдэг нь иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогыг тодорхойлсон заалтууд юм. Сард 10 сая төгрөг хүртэлх цалингийн орлоготой иргэний татвар огт нэмэгдээгүй хуучин шигээ хувь, хэмжээгээр татвараа төлнө.