Хөл бөмбөгийн “хаан” Пеле 82 насандаа таалал төгслөө

0
180

Бразилын хөл бөмбөгийн хаан Пеле 82 насандаа Сан Паоло хотын эмнэлэгт нас барсныг гэр бүлийнхэн нь өчигдөр зарлажээ. Тэрбээр бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Пеле буюу Эдсон Арантис ду Насименту 1940 оны аравдугаар сарын 23-нд мэндэлжээ. Тэрбээр 1958, 1962, 1970 онуудад хөл бөмбөгийн дэлхийн аварга болж байсан бөгөөд гурван удаа ДАШТ-д түрүүлсэн цорын ганц хүн юм. Дэлхийн хөл бөмбөгийн дээд байгууллага FIFA түүнийг Аргентины Диего Марадонагийн хамт зууны шилдэг тоглогчоор нэрлэж байв.

Пеле тоглож байхдаа болон зодог тайлснаасаа хойш өөрийн намтрын гурван ч ном гаргасан бөгөөд тэд нь бүгд бестселлер болж байсан байна.