No menu items!
HomeХүмүүсО.Энхтуул: Би долоо хоногт хоёр удаа л махтай хоол иддэг

О.Энхтуул: Би долоо хоногт хоёр удаа л махтай хоол иддэг

-

Жүжигчин О.Энхтуул эрүүл амьдралын хэвшил, гоо сайхан, бие галбиртаа хэрхэн анхаардаг талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү ярьжээ.

Тэрбээр “Манай нөхөр дандаа зөв хооллодог. Европчууд энэ тал дээр их хүмүүжилтэй. Өглөө яг тогтсон цагт цайгаа ууна. Өдөр 12 цагт хооллоно. Орой халуун хоол идэхгүй. Хөнгөн зууш, жимс, салат байхад хангалттай. Тэр нь зөв юм. Алтны дэргэдэх гууль шарлана гэдгээр би ч үүнд нь дасчихаж. Анх гэрлэснийхээ дараа Клаус маань намайг яаж ингэж өдөрт хоёр гурван удаа махан хоол иддэг байна аа гэж гайхдаг, шүүмжилдэг байсан. Одоо бол хүүхдүүд ч ялгаагүй оройд салат, жимс зэргээр хөнгөхөн хооллочихдог болсон. Ядахдаа өглөө босоход бие хөнгөн, нойрмоглохгүй хурдан сэрдэг. Ажилдаа явахад ч эрч хүч, энерги дүүрэн байдаг юм. Яг үнэн шүү, туршаад үзээрэй.

Жингээ барьж, биеэ зөв авч явах хэрэгтэй л дээ. Би л олон хүүхэд гаргасан гээд гаргуунд нь хаячих юм бол дорхноо хэн ч тоож харахааргүй болно. Юуны өмнө хөдөлгөөн маш их хэрэгтэй. Фитнесс, аэробикт явдаг, хоолны дэглэм барина.

Долоо хоногт гурваас олон удаа фитнесст явж биеэ зовоох хэрэггүй гэж би үздэг юм. Бусад хүн яадгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ хөдөлгөөн хүний эрүүл мэнд, гоо сайхан, урт наслахад зайлшгүй хэрэгтэйг маш сайн ойлгодог.

Би маханд дуртай. Гэхдээ долоо хоногт хоёр удаа л махтай хоол иддэг. Бусад өдөр нь цагаан хоол голдуу хэрэглэнэ. Нэг өдөр нь дандаа байцаа иднэ. Шөл, салат гээд янз бүрийн байдлаар хоол хийж болно шүү дээ.

Байцаа элэг, цөс, ходоодыг цэвэрлэдэг шидтэй. Шийгуа их иддэг. Заримдаа бүтэн өдөр ганцхан шийгуагаар ч хооллочихно. Шээсээр биед байгаа муу зүйлийг хөөж өгдөг сайн талтай. Бас мацаг барьдаг. Мацаг барих бол эртний уламжлал. Мацаг барихад сайн өдөр хоног ч гэж бий. Гэхдээ би заавал ийм тийм өдөр гэдэггүй. Өглөө босоход л тэр өдөр мацаг баримаар санагдвал хоолноос татгалзаад л болоо. Ходоодоо амраахын хамт арьсны гоо сайханд их нөлөөлдөг юм. Өлсөх тухай би нэг ном уншсан. Түүнийхээ дараа 36 цаг өлсөж үзсэн.

Арьс сайхан байх нь янз бүрийн үнэтэй тос түрхсэндээ биш ердөө л угаалтандаа байдаг юм. Гүний цэвэрлэгчээр өглөө оройд арьсаа маш сайн цэвэрлэх ёстой. Тэгээд өөртөө тохируулаад будалт хийчихдэг.

Хүүхнүүд их асуудаг юм, үсээ яаж арчилдаг вэ гэж. Хамгийн гол нь бас л яаж угаахад байдаг гэж боддог. Намайг багад үсийг минь эмээ угааж өгдөг байлаа. Эмээ угаагаад усыг нь шавхарч базахад үс дуугардаг. Үнэндээ бол тэгж дуугартал нь угаах хэрэгтэй юм билээ. Ямар ч хамаагүй шампуниар угаагаад ангижруулагчаар зайлахад л үс сайхан болчихгүй шүү дээ. Хуйхандаа иллэг хийж доод тал нь хагас цаг зарцуулах хэрэгтэй санагддаг. Бага зэрэг чийг өгчихөөд шампуньдаад удаан иллэг хийж угаахад үс аяндаа босоод ирдэг юм. Гэртээ тэгж хөөс болсон үстэйгээ гүйж л явдаг гээд бод доо. Үүнийхээ дараа ангижруулагчаар зайлахад яг л торго шиг дуугардаг.

Хүүхдүүдээ эрүүл байлгахын тулд хоолонд нь маш их анхаардаг. Тэд хэзээ ч хичээлдээ өлөн явдаггүй. Заавал цайгаа ууж явах ёстойг ойлгодог. Бид ч үүнийг багаас нь хэвшүүлсэн. Өдөр бол сургууль дээрээ хооллоно. Оройд голдуу ногоо, жимс. Гэхдээ манай уур амьсгал ямар билээ гээд бодохоор хүүхдээ багад нь мах түлхүү өгч байх хэрэгтэй юм билээ. Маханд хүний биед хэрэгтэй бүх амин дэм байдаг гэсэн. Хүүхэд багадаа хоолонд дургүй, голдуу л амттан гэх гээд байдаг даа. Тэр үед нь цагаар бага багаар заавал идүүлж л байх хэрэгтэй юм. Өсөх насандаа өөрсдөө үүнийгээ зохицуулаад сурчихдаг юм байна. Том охин минь хоолны хувьд бараг надад заана. Харин хоёр багыгаа өөрөө л анхаарна. Үхрийн өөхгүй хар мах тэр дундаа булчингийн мах идүүлдэг.

Хүн өлссөн цагтаа л идэх ёстой гэж би боддог юм. Би сая Германы нэг ховсчны лекцэнд суулаа. Тэр өдөрт таван удаа хооллох ёстой гэж ярьсан. Тэгэхдээ бүр нэг удаад 30 минут зарцуул гэнэ. Хөнгөхөн хоолыг тийм удаан яаж идэх юм бэ гэж бодсон л доо. Гэхдээ ногоо ч байсан маш тайван идэж байж хэрэгтэй энергийг өөртөө авдаг юм билээ. Түүнээс гэдсээ дүүргэх гэж идэх биш гэсэн” гэжээ.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд