No menu items!
HomeНийгэмШӨХТГ: Юнивишнийн гурвалсан үйлчилгээг тус тусад нь авах боломжтой болно

ШӨХТГ: Юнивишнийн гурвалсан үйлчилгээг тус тусад нь авах боломжтой болно

-

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олон суваг дамжуулах гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулахаар Улсын Ерөнхий байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 63 дугаартай албан шаардлагыг “Юнивишн” ХХК-д хүргүүлсэн. Тус компаниас 01/898 дугаартай албан бичгээр албан шаардлагын биелэлтийг ирүүллээ.

Албан бичигт дурдсанаар дараах байдлаар шаардлагын биелэлтийг хангаж ажиллахаар болсон байна. Үүнд:

1. “Юнивишн” ХХК нь “Хэрэглэгч гурвалсан үйлчилгээ болох олон суваг дамжуулах, интернэт, суурин утасны үйлчилгээний аль нэгийг тус бүрд нь өөрийн хэрэглээний онцлогт нийцүүлэн сонгох хэрэглэх боломжийг бүрдүүлэх тухайд хэрэглэгч дан интернэт үйлчилгээг сонгон ашиглах боломжтой байгаа. Олон суваг дамжуулах болон дан суурин утасны үйлчилгээг Харилцаа холбооны зохицуулах хороонд хянуулахаар хүргүүлсэн бөгөөд зөвшөөрснөөс хойш холбогдох тохиргоог системд хийж, ажлын 10 хоногт багтаан хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж,

2. Албан шаардлагад дурдсаны дагуу хэрэглэгч багц ахиулах, бууруулах боломжийг олгох үүднээс гэрээний хугацаанаас өмнө багцаа бууруулах хүсэлт гаргасан хэрэглэгчийн хувьд:

– Төхөөрөмж авсан бол тухайн төхөөрөмжийн ашигласан хугацаанд ногдох төлбөрийг үндсэн үнээс хасаж тооцох,

– Үйлчилгээний эрх авсан бол үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр ашигласан хугацаанд ногдох төлбөрийг хэрэглэгчээр дүйцүүлэн төлөх” байдлаар тус тус шийдвэрлэхээр болсон байна хэмээн ШӨХТГ-аас мэдээлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд