No menu items!
HomeБоловсролАнгли хэлний түвшин сайжруулах төсөл орон даяар хэрэгжинэ

Англи хэлний түвшин сайжруулах төсөл орон даяар хэрэгжинэ

-

2023 оны нэгдүгээр сараас 06-р сар хүртэлх хугацаанд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн VI-XII ангийн нийт 400 гаруй мянган сурагчийн англи хэлний мэдлэг, практик хэрэглээг сайжруулах, мөн англи хэлний нийт 3000 гаруй багшийг чадавхжуулна.

Хиймэл оюунд суурилсан технологиор дамжуулан Оксфордын тусгайлан хөгжүүлдэг контентуудыг хүргэж ажиллана. Мөн хүүхэд бүрийг тэгш боломжоор хангах, багш нарын ажлын ачааллыг хөнгөлөх, чадавхжуулах, англи хэлний боловсролын ерөнхий түвшнийг тогтмол нэмэгдүүлэхэд чиглэх оновчтой бодлогыг нарийн тодорхойлоход туслах их өгөгдөл бий болж, цаашид бодлого тодорхойлогчдод дэмжлэг үзүүлнэ.

Төслийн хүрээнд ашиглах “Астрид” аппликейшн нь интернэтийн хэрэглээ бага шаарддаг.

“Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд тодорхой хөтөлбөрт хамрагдаж байгаа сургуулиуд болон сургалтад хамрагдаж байгаа багш нар энэхүү төсөлд хамрагдахгүй.

Уг төслийг хэрэгжүүлэгч Гүрэн Академи боловсролын хүртээмжийг сайжруулах зорилгоор 17 сая ам.доллартай тэнцэхүйц төслийг Америк-Шведийн “Астрид” компанитай үзэглэснээр тухайн төсөл Монголд хэрэгжих боломжтой болсон.

Төслийн Нэгдүгээр шатанд:

Монгол улс даяар Англи хэлний багш нарт чиглэл, сургалт өгөх

Хоёрдугаар шатанд:

Нийт 400 мянган хүүхдэд “ASTRID” аппликейшн платформ дээр нэвтрэх эрх нээж өгөх бөгөөд бүх өгөгдөл мэдээллийг багш харах, түүнд суурилсан нэмэлт шийдвэрүүд гаргах, даалгавар өгөх гэх мэтээр датад суурилсан шийдвэр гаргалтуудад чиглэх боломжтой.

Гуравдугаар шатанд:

Монголын тухай контент нэмэгдэж, Монгол төдийгүй олон улс даяар тухайн аппликейшнийг хичээл сургалтын үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж байгааг харах боломжтой болно. Энэ нь нөгөө талаас соёлын сурталчилгаа болох учиртай.

Цаашлаад салбарын хүрээнд датад суурилсан бодлогын саналуудыг Оксфорд болон Астрид боловсролын компаниас өгнө гэх мэт ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр зэхэж байна.

Дэлхийн хүн амын гуравны нэг нь өдөр тутамдаа англи хэлийг ашиглаж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар Англи хэлийг хоёрдогч хэлний хэмжээнд авч үзэж, ахиулж чадсан улсуудын эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийнх нь орлого, амьдралын чанар эрс сайжирсан байдаг. Тиймээс ч Тогтвортой Хөгжлийн 17 зорилтын 4 дүгээрт Чанартай боловсролыг хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн байна.

Эх сурвалж: БШУЯ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд